Си Жинпинг Сочид ирлээ
Хятадын удирдагч Си Жинпинг “Сочи 2014” өвлийн Олимпийн нээлтийг үзэхээр ОХУ-д ирсэн тухай ВВС агентлаг мэдээллээ. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Энэ жил бид таван удаа уулзахаар төлөвлөсөн” хэмээн мэдэгдсэн байна. Мөн Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ерөнхийлөгч энэ жил Хятад улс руу тав, 11 дүгээр сард хоёр удаа очиж дээд хэмжээний уулзалт хийнэ” гэжээ. Орос, Хятадын худалдаа нэг жилд 87 тэрбум ам.доллар байгаа бөгөөд энэ жил 100 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөсөн гэнэ. Үүгээр ч зогсохгүй тэд “Цэрэг, батлан хамгаалах салбарт, ялангуяа Сирийн химийн зэвсгийг хураах ажилд хамтран идэвхтэй оролцож, эх дэлхийнхээ хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахыг хүсч байгаагаа хоёр орны төрийн тэргүүнүүд мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ