Сирийн Хомс хотоос хүмүүсийг шилжүүлж эхэллээ

img

Сирийн хамгийн аюултай бүс нутаг Хомс хотоос энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Хомс хотын бүслэлтэд байгаа хэсгээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг зөвшөөрсөн байна.

НҮБ-ын төлөөлөгчид, Хомс хотын даргын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу хүүхэд, эмэгтэйчүүд, шархатсан хүмүүсийг гаргахаар болжээ. Энгийн иргэдийн нүүлгэн шилжүүлэх ажиллагааг өнөөдрөөс эхлүүлсэн тухай Сирийн “Улаан хавирган сар” нийгэмлэгээс мэдээлэв. Хомсын зарим хэсэг өнгөрсөн 2012 оны зургаадугаар сараас хойш Засгийн газрын армийн бүслэлтэд байгаа юм. Хотын иргэд удаан хугацаанд бүслэлтэд байснаас хоол хүнсний хомсдолд орсон гэв. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Башар аль-Ассадын арми болон босогчдын аль, аль нь Хомс хот руу хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэхэд байнга хориг тавьсаар байгаа юм. Дээрхи шийдвэрийн дараагаас  НҮБ Сири рүү тусламжийн цуваа илгээхээр бэлтгэлээ базааж эхэлжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ