Халамж үйлчилгээний газрыг шинэ байранд оруулна
Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд шинээр баригдаж байгаа Хөдөлмөрийн төв биржийн байранд Хөдөлмөрийн төв бирж болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг байрлуулахаар болов. Уг байр нь ирэх оны нэг дүгээр сард ашиглалтад орох юм. Дээрх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ