Түвшинширээ суманд шүлхийн гарсан байж болзошгүй

img

Сүхбаатар аймагт гарсан гоц халдварт шүлхий өвчний талаар болон цаашид авах арга хэмжээний талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Сүхбаатар аймгийн Онгон суманд энэ оны 1 дүгээр сарын 27-ноос мэдээлэгдэж, мөн сарын 30-ны өдөр онош нь тогтоогдсон шүлхий өвчнөөр Онгон суманд 109, Наран суманд 22, Баяндэлгэрт 7, Дарьганга суманд 5, нийт 143 үхэр өвчилснийг устгажээ. Халдварын 6 голомтод одоо 47 өрхийн 183 хүн, 21568 толгой мал байна. Өвчинтэй тэмцэх арга хэмжээнд 293 хүн, 64 тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэж, 35000 гаруй мал вакцинжуулжээ. Онцгой байдлын Ерөнхий газар, Мал эмнэлэг, үржлийн газар, аймагт 24 цагийн шуурхай жижүүр ажиллуулан байнга мэдээлэл солилцож байгаа аж.

 

Түвшинширээ суманд 10 орчим үхэр шүлхийн шинж тэмдэгтэйгээр өвчилсөн тухай мэдээллийн дагуу мэргэжилтнүүд онош тодруулахаар ажиллаж байна. Түвшинширээ нь Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумтай хил залгаа оршдог сум тул онош нотлогдвол өвчний халдвар аймаг дамнан тархах эрсдэлтэй юм. Цаашид хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, цагаан зээр болон бусад зэрлэг амьтдын хөдөлгөөнд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд зээрээс дээж авч шинжилгээ хийнэ. Мөн Сүхбаатар аймагта йхил залгаа өндөр эрсдэлтэй 6 аймаг, нийслэлийн 4.9 сая толгой малыг 2 удаа дархлаажуулах вакцин, халдваргүйтгэлийн бодис, зүү, хуруу шил, тариур, зүү худалдан авахад шаардлагатай гэж ҮХАА-н сайд танилцууллаа.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

малын эмч:
дорнод аймгийн хонины цэцэг вакцины мөнгийг одоо хүртэл өгөөгүй байж одоо өвчин гарчлааа. одоо тэгээд дахиад л ажлын хөлс өгөхгүй байж тарилга энэ тэр бэлэн байдалд бай гээд л байна. бүх зардал чирэгдлээ өөрсдөөсөө гаргаж ажилласан малын эмч нар одоо ямар мөнгөө гаргаж ажиллах юм бэ
2014-02-09
irgen:
oruulj irj bgaa vaktsinaa sain shinjleed. chadvartai emch naraar udirduulaad huduu bga maliin emch naraa bodoochee... tur ydaj uuriinh ni umnuus ajilldag emch nariinhaa vaktsin tarilgiin mungiig uguuchee. sangiin yam zvvn 3n aimgiin mungiig uur ymand zartsuulchaad odoo uguuchee . ediin zasgaa hymraasan saidaa altanhuyg ogtsoruulaach . buun shou hiisen zasag teriig ni toirch daldaganasan ..p..nvvd.
2014-02-09
д нямдорж:
вацкцин тариагаа үзээч худлаа зүгээр л ус болжээ би гардаж тариад хяналтандаа байлгаад шинжилхэд ердөө 30% дархлаажсан байсан энэ юу гэсэн үг вэ үйлдвэрлэл дээр ажиллаж байсан эмч нараа удирдах албандаа ажилуул өлзийтогтох үнэн үг хэлээд байна манай мал эмнэлэгт эрлийзжүүлэг хэмээх үржлийн ажил явагдаад тэгээд амьлрах чадваргүй төл шиг болж устахийг хархад дотор бачуурах юм даа бурханы орноос дашням дарга мал эмнэлгийн албыг малын эмчийн бэлдэж буйг жамъянжав багш харж л байгаа даа мал эмнэлгийг ийм болгосон хүмүүсийг шүүх цаг ирнэ
2014-02-08
тэнгэрийн зарлиг:
монгол улсад мал эмнэлгийн байгууллага юу хийж байна вэ. ерөнхий эмч хаана явна. зун баян өлгийд зуссан, одоо зүүн аймгуудад хаваржих юм уу. жилд 6 аас 7 тэрбум төгрөг мал энмэлэгт зарцуулдаг. юу хийдэг байна аа. мэдлэггүй, чадваргүй дарга нар, ажлаа хийж чадахгүй байгаагаас малын өвчин гаарлаа. улс орны аюулгүй байдалд заналхийх нь байна шүү. үндэсний абзөвлөл, обег, засгийн газрын хэг т малын эмч байхгүй, тэр ч бүү хэл үхааяаманд чадвартай мэргэжилтэн байхгүй. шинэчлэлийн засгийн газар шинэчлэх болоогүй юу. шинэ болон дахин сэргэж буй хэд хэдэн, тэр дундаа малаас хүнд халддаг өвчнүүд тархах эрсдэл маш өндөр байгаа шүү. шүлхийгээс ч илүү аюултай. иймд наад мал эмнэлгээ шаардлагын түвшинд ажиллуулаач. сайн мэргэжилтнүүд зөндөө байгаа. улс төрөөс гаргахгүй бол энэ байдал хэзээ ч арилахгүй.
2014-02-07
ажлаа чанажуулааё:
жил бүр л энэ өвчин гаараад дархлаажуулах вакцин, халдваргүйтгэлийн бодис х
2014-02-07