"Ойн цэвэрлэгээ" хөтөлбөр баталлаа
Монгол улсын ойн сан бүхий аймгуудад хэрэгжүүлэх "Ойн цэвэрлэгээ" хөтөлбөрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Ийм хөтөлбөр хэрэгжүүлэхийг УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 04 тоот тогтоолоор Засгийн газарт даалгасан юм. Өнөөгийн байдлаар ойн сангийн 76 хувийг болц гүйцэж хөгширсөн, ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд удаа дараа нэрвэгдсэн ой эзэлж байна. Үүний зэрэгцээ цэвдэгт хөрс багасч байгаагаас хүчтэй салхинд мод унах үзэгдэл сүүлийн жилүүдэд нэмэгджээ. Сүүлийн 10 жилд манай улсын нутаг дэвсгэрт 1400 гаруй удаагийн ой хээрийн түймэр гарч, 90 тэрбум төгрөгийн экологийн, 2 тэрбум төгрөгийн эд материалын хохирол учирч, түймрийг унтраахад 1,5 тэрбум төгрөгийн шууд зардал гарчээ. Түймрийн ийм аюултай нөхцөл үүсгэдэг гол шалтгааны нэг нь ойн цэвэрлэгээний ажлыг орхигдуулсантай холбоотой. Ойд их хэмжээний хуурай мод хуримтлагдаж,шатах материалын нөөцнэмэгдэх нь түймэр гарахүндэс болдог байна. Түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойг цэвэрлээгүйгээс модны таваарлаг чанар муудаж,зөвхөн түлшний хэрэгцээ хангах төдий болж байгаа нь үндэсний баялаг болсон ойн эдийн засгийн ач холбогдлыг ихээр бууруулж байнагэж салбарынхан дүгнэжээ.
“Ойн цэвэрлэгээ” төсөл 2014-2016, 2016-2020 он гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжих юм.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ