Утааны асуудлыг төрд даатгаад нэмэргүй

img

“Утаанаас хэзээ салах вэ?” хэлэлцүүлэг өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд боллоо. Хэлэлцүүлэгт утааны асуудлыг ярих бүхий л талын төлөөлөл болон сэтгүүлчид оролцсон юм. Хэдийгээр энэ жилийн хувьд утааны талаар ярих оройтсон ч ирэх жил бид дахиад л утаан дунд амьдрахгүйн төлөө гамшигийн хэмжээнд тулсан энэ асуудлаас салах арга замаа эрэлхийлж байхаас аргагүй юм.

Утаанаас ангижрахын тулд өнөөдрийг хүртэл татвар төлөгчдийн халааснаас 200 орчим тэрбум төгрөг зарцуулжээ. Тодруулбал, бид утаатай тэмцэх асуудлыг ганц төрд даатгаж, сайжруулсан зуух, гэрийн туурга, үүдний амбаар гээд янз бүрээр шийдэхээр оролдож буй. Үүний дүнд өнөөдөр утаа 21 хувиар буурсан гэдэг ч Улаанбаатарт амьдарч буй хүн бүр өнөөдөр хоолой аргуулан, гашуу оргиулах хорт угаараар амьсгалсаар байгаа болохоор үүнтэй санал нийлэхийг хэн ч хүсэхгүй байна. Тиймээс утаа харагдахгүй болсон цагт л бид утаанаас салжээ гэж дүгнэх ёстой болов уу.

Агаарын чанарын албанаас утаа буурсан талаар тайлбарлахдаа “Хэрвээ арга хэмжээ аваагүй бол утаа өнөөдөр хэвийн хэмжээнээс 4-5 дахин нэмэгдэх байсан. Харин арга хэмжээ авсны дүнд өдгөө хэвийн байх хэмжээнээсээ 3-4 дахин их байгаа” хэмээсэн. Өөрөөр хэлбэл, утаа нэгэнт хэвийн байх хэмжээнээс ийнхүү хэд дахин нэмэгдсэн болохоор бидний нүдэнд үр дүн нь харагдахгүй байгаа гэнэ. Гэтэл утаа багассан, багасаагүй гэж маргах зуурт үүнээс үүдэж иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирч эхэлжээ. Үүнийг өнөөдөр болсон хэлэлцүүлгийн үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаач багш Г.Энхжаргал хэлж байв. Судалгаагаар утаанаас болж Улаанбаатарын иргэд зүрх судасны өвчлөл, уушгины хорт хавдар, улаан хоолойн өвчлөл, ургийн гаж хөгжил, бага жинтэй хүүхэд мэндлэх зэргээр хор уршгийг нь хэдийн мэдэрч эхэлснийг тогтоожээ. Үүнээс хамгийн их анхаарал татаж буй нь нас баралтаараа тэргүүлээд буй зүрх судасны өвчлөл, мөн хорт хавдар юм. Учир нь өвлийн улиралд бидний амьсгалж буй утаанд хавдар үүсгэгч олон хорт бодис агуулагдаж байдаг болохоор бид өнөөдөр биш юм аа гэхэд хэзээ нэгэн цагт дээрх уршгийг амсахгүй гэх баталгаагүй. Тэгвэл үүнээс хэрхэн салах вэ?

 

Сайжруулсан зуух ашиглахгүй бол Улаанбаатарт амьдруулахгүй

5

Улаанбаатарын утааны 80 хувь нь гэр хорооллоос, 6 хувь нь ДЦС-аас гардаг гэсэн судалгаа бий. Нийслэлд 189.4 мянган өрх амьдардгаас 150 орчим мянга нь гэр хороололд байдаг аж. Иймдээ ч жил ирэх тусам нүүрсний хэрэглээ нэмэгдэж буйг АМГ-ын Нүүрсний судалгааны тасгийн дарга Ж.Батбилэг хэлж байв. Тухайлбал, өнгөрсөн жил манай улс 8 сая тонн нүүрс дотооддоо хэрэглэжээ. Харин энэ жил даруй нэг сая орчмоор буюу хэрэглээ 8.8 сая тонн болж нэмэгдсэн байна.

Тэгвэл иргэдээ орон сууцжуулах, ногоон байгууламжаа сайжруулах гэх зэргээр утаанаас салж болох ч энэ арга хэрэгжихэд дор хаяж 10-15 жил шаардах урт хугацааны асуудал юм. Харин богино хугацаандаа утаанаас салах арга замыг сайжруулсан зуух болон түлш гэдэг дээр өнөөдөр мэргэжлийн байгууллагууд санал нэгддэг. Тиймдээ ч одоогийн байдлаар нийтдээ 400 мянган сайжруулсан зуухыг зөвхөн 8 хувийг нь төлж иргэдэд олгосон талаар Нийслэлийн Засаг даргын экологи ногоон хөгжил хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ хэлэлцүүлгийн үеэр ярьж байв. Гэвч тэдний дийлэнх нь өнөөдөр сайжруулсан зуухаа бусдад худалдах бэлэглэх зэргээр ашиглахгүй байгааг судалгаагаар тогтоожээ. Харин ашиглаж буй цөөн хувь нь төслийн гэх энэхүү зуухыг буруу галлаж байгаагаас утаа буурахад төдийлөн нөлөөлөхгүй байгаа аж. Энэ талаар Дэлхийн банкны Улаанбаатарын цэвэр агаар төслийн удирдах нэгжийн ахлах мэргэжилтэн Б.Нямсүрэн “Сайжруулсан зуух авсан иргэд эхлээд зөв галладаг ч давтан галлахдаа буруу галлаж байгааг судалгаагаар тогтоосон. Иймээс иргэд зуухаа галлах бүртээ өмнөх цогшил дээрээ галлахгүй, яг зааврын дагуу галаа түлвэл утаа бага гарна” гэлээ.

Харин зуухаа бусдад шилжүүлсэн иргэдтэй тэмцэх үүднээс дэлхийн томоохон хотуудад байдагтай ижлээр Улаанбаатар хотын дүрмийг батлахаар болжээ. Уг дүрэмд Улаанбаатарт амьдарч байгаа бол сайжруулсан зуух ашиглах шаардлага тавих аж. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ “Утаа гаргаж буй иргэн Улаанбаатарт амьдарч буй сая 200 мянган иргэний эрүүл амьдрах эрхийг зөрчиж байгаа тул арга хэмжээ авах хэрэгтэй” гэлээ. Мөн Улаанбаатарын хэмжээнд ганцхан байдаг агаарын байцаагчийн тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ утаатай тэмцэх эко цагдааг бий болгохоор болжээ. Мөн сайжруулсан зуухаа Монголд үйлдвэрлэдэг болох үүднээс 2014 оны Нийслэлийн төсөвт энэ асуудлыг тусгасан байна. Энэ нь өнөөдөр хариуцах эзэнгүй болсон сайжруулсан зуухны засвар үйлчилгээний асуудлыг ч давхар шийдэх боломжийг бүрдүүлэх аж.

Утаанаас салах нэг гарц нь сэргээгдэх эрчим хүч

5

Утаанаас салах бас нэгэн богино хугацааны аргыг сэргээгдэх эрчим хүч хэмээн ЭХЯ-ны Сэргээгдэх эрчим хэлтсийн дарга М.Ангараг онцоллоо. Тодруулбал, нарны эрчим хүчийг ашиглаж, айл бүр эрчим хүч үйлдвэрлэх юм байна. Уг туршилтыг одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүрэгт туршиж, судалгаа явуулж буй бөгөөд хэрвээ нүүрс түлснээс хямд өртөгтэй байж чадвал ирэх 12 дугаар сар гэхэд хэрэгжүүлэх боломжтой аж. Үүнтэй төстэй төслийг “Ногоон эвсэл” ТББ-ын шинжлэх ухааны зөвлөх, физикийн ухааны доктор Л.Дарамсэнгэ танилцууллаа. Энэ нь гэр хорооллын нийт өрхөөс наран тал руу харсан 50 айлын хувийн эзэмшлийн 0.07 га газрын талд 30 квт-ын нарны хавтан байршуулах аж. Ингээд үйлдвэрлэсэн эрчим хүчээ устөрөгчид шингээн хадгалж, байнгын тогтвортой энергийн эх үүсвэрийг бүрдүүлэх юм байна.

Гэхдээ дээрх аргуудыг хэрэглэснээр утаа бүр мөсөн арилчихгүй. Ерөнхий сайд 2016 он гэхэд утааг 70-75 хувиар бууруулна гэж хэлсэн ч бид үүнд найдалгүй биднийг, үр хүүхдийг маань үхэлд аажим дасгаж буй утаатай тэмцэхэд иргэн бүр оролцох шаардлагатай нүүр тулгараад байна. Үүнтэй ч “Утаанаас хэзээ салах вэ” хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдэж байлаа.

5

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kalki:
utaagui zuuh gadaadaas hudaldaj avaal zadlaal duurialgaal hiihgui yu. solongsouudig har. amerik japan baraa duuriaj hiiseer baigaad mongo ih hiij bolool, baina dag setgeech
2014-02-10
лувсанпэрэнлэй:
утааны асуудлыг газ-аар шийдэх нь зөвөө бүх ажлыг хувийн хэвшлийнхэнд өгөө төр хэзээч дийлэхгүй дарга нар утаагаар далимдуулаад баяжиж цадлаа одоо болоо юм бишүү
2014-02-10
zochin:
hodoogoo hogjuul hodood baraagaa hyamdruul hodoo benzenii une 1870 biahad hun amidrah sonirhol baga baina biz dee
2014-02-10
иргэн:
засгийн газар 2 дугаар цахилгаан станцаас мөнгөө олж ав, хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтраад нүүрс кооксжуулах үйлдвэр барьж сайжруулсан түлшээр хангах. түлш үнэтэй болно, хотын амьдрал өртөг өндөртэй, хөдөөд хямд болно, иргэд хөдөөрүүгээ чиглэх болно. өөр арга байхгүй. зуух, гэрийгн дулаалгаар хөөцөлддөг ажлаа зогсоогоосой,
2014-02-10
irgen :
bairnii unee buulgaa tegehgu bol mynga utaa geed nemergui ashgii toloo bish uls eh oron ard tumnee geh setgel l dutaad bgam chin argagushd *kuud
2014-02-10
irgen:
nullgee nuulge!! oor arga alga taminee.
2014-02-10
"ґбббб:
хєдєєнхєн гэрээ дулаалахгїй бол хотоос гарга
2014-02-10
sssбб:
гэрээ дулаал,хєдєєнийхєн одоо гушнигаж дууса,эсвэл хотоос гарга
2014-02-10
ц.алтай:
ануын судлаачид ирээд утаа буураагүй ихэссэнийг хэлээд байхад яах гэж худлаа хэлж бусдыг хуураад байдаг юм бэ.түүний оронд нутгийн зөвлөл аймгийн захиргаа хот засгийн газар нэгдэн иргэдийг хохироолгүй нутаг руу нь буцаах арга хэмжээ авмаар юм. худлаа ярьж байгаа нь хаан шалдан байдгийн үлгэрийг санагдуулсаар утааны үүлэнд нэг л өдөр дарагдаж угаартан хордож үхэх аюул ойртсоор байгаа бус уу.
2014-02-09
saraa:
mod nuurs shataj baigaa l bol utaa garch l taaraa.negent garsan utqag bagasgah eswel alga bolgoh bolomjgui.harin dulaanii asuudal oor argaar gaz eswel tsahilgaanaar shiidwel utaagui boloh bolomjtoi.getel dulaanii tsahilgaan stantsiin hotsrogdson ortog ondortei odoogiin stantsuud hichneen ajilaad ch huchin chadal n hurehgui tiimees atomiin tsahilgaan stants l hyamd tsahilgaanaar hangah bolomjtoi.
2014-02-09
ганболд:
утаа ойрын 50 жилд үл ялиг багасна.бүрэн арилахгүй.атомын станц баривал юу юм гэхээс 50 жилийн дараа орон сууцны асуудал хэр зэрэг баригдахаас голлон шалтгаална. улаанбаатар хотын дагуул хотуудыг туул хэрлэн голуудын дагуу 1000-ны замын дагуу байгуулсанаар сая хэрэгжих замдаа орно.
2014-02-09
зочин:
ерөнхий сайд,ахлах зөвлөх гансүх хоёр нүүрс шуудайлж зарах сонирхолтой байгаа цагт хэзээ ч утаа буурахгүй ирэх өвөл бас утаатай өвөлжнө найдвартай 100км-т байгаа багануурын нүүрсийг 22000₮-өөр авч ах дүү нарийнхаа компаниар 80000₮-өөр зарж байгаа нуг наймааг хийж байгаа улс шүү дээ та нар юуч горьдоод хэрэггүй цахилгаан халаалт үрдсэн шахмал түлш алдартай утаа гардаггүй оюуны зуух ерөнхийлөгч түүхий нүүрс оруулахыг хориглох хэрэгтэй тэгээд л хүмүүс өөр өөрөсдөө учираа олоод явчихна
2014-02-09
зочин:
балай юм.шахмал түлшний үйлдвэрүүд олнийг босго цэвэр утаагүй түлш хийлгэ.өөр ямарч арга байхгүй
2014-02-09
ankha:
oorsdoo l ym bodson n deer de. ene toriihon chin mongo yaj idehuu l gej bodood zawgu bga
2014-02-09
tsagaaniig shalga:
atg tsagaan elbegdorj 2iig shalga
2014-02-09
tsahilgaan:
utaagui zuuh gej demii dongosoj baihaar erchim huchniii asuudalaa shiideed uguuch
2014-02-09
хотоос гарга:
гэр хороололыг хотоос гарга.
2014-02-09
utaa:
hudla zuuh taraaha bolildo mongo idej hanahgvi bn u odoo bas zuuha asaaj gallaj chadshgvi bn gechje ard tvmnee teneg gej bodoo vu
2014-02-08
turd daatgahgui yum bol...:
utaanbaatariin utaag turd daatgahgui yum bol utaandaa ugaartysaar l baih bolno bizdee. uhaalag turdee daatgah ni zuitei baihaa.
2014-02-08
tegeed hend daaatgah geed baigaa yum be:
uhaalag tur utaa-manangaas gargah argaa oloh bolnoo.
2014-02-08
жанчив:
улаанбаатарчууд минь утаанаас сална гэж төр засагт найдаад хэрэггүй энэ новшнууд удаанаас идэж уухаа л бодно хичнээн тэрбум төгрөг луйвардаж авсаныг мэдсэнээс хойш төрд найдаад хэрэггүй мөнгө хулгайлахын тулд зориуд утаатай байлгаад байгаа ш дээ
2014-02-08
chamd :
mglchd mini dee. chuud l utaa alga bolno gej yu bhv de. urd turulduu utaa gardag gert amdarj usch.d mglch.d mini uvul bolhoor hotod bich huduu ungruuch.d busd ulirld n ulaanbatort amdarval yun bolohgui gej kkkk hajuu oron hujaa hurtel uvul n agaariin bohirdoltoi ter arzgar uls hurtel uchraa olohgui bhad boddoo dor burnee
2014-02-08
зочин:
элбэгдоржоос эхлээд сайхан ярьдаг морьнууд шүү дээ.элбэгдорж олууллаа болоод үзүүлээд өгнө гэсэн яасан бэ ? олуулаа худлаа л ярьж байгаа вм биш үү .нийслэлийн хархоринд шмлжүүлнэ гэж байснаа хэрэгжүүлбэл энэ хотын утаа багсна.
2014-02-08
aldar:
ene ah xan unexeer ajil xiideggui xumuus yum bna. chaddag yum ni gantsaxan xudlaa yarix.
2014-02-08
aldar:
ene ah xan unexeer ajil xiideggui xumuus yum bna. chaddag yum ni gantsaxan xudlaa yarix.
2014-02-08
dorj:
ekologiin tsagdaa baih heregtei utaagui. zuuh baihgui ailiig hotoos gargah. heregtei
2014-02-08
zochin:
oron suutsnii uniig baga bolgood abch chadah hemjeend bolgovol olon ail oron suutsand orsnoor nuurs bas bagasah l yum baina tee zaaval nuurs geltgui uur arga zamuud ug ni baina tee
2014-02-08
tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. tamir46@bk.ru
2014-02-08
tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. tamir46@bk.ru
2014-02-08
zochin:
khuduunii khulduu tolgoitnuud saijiruulsan zuukh uguud baikhad khoniny guyanaas uguud olon niitiin tuluu setgel gargakhguy baiji utaa geji khutsakhaa bolioch . yostoi *nmuud
2014-02-08