Ерөнхийлөгч олимпийн нээлтэд оролцжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр ОХУ-ын Сочи хотноо Өвлийн олимпийн нээлтэд оролцжээ. Өвлийн XXII наадмын нээлтийн ёслолд өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Грекийн Ерөнхийлөгч Каролос Папульяс болон дэлхийн бусад улс орнуудын төрийн тэргүүнүүд уригдан оролцов.
Арга хэмжээний үеэр ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах цугларагсдад хандаж хэлсэн үгэндээ “ОУОХ нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийг нэг дор нэгтгэж, зөвхөн спорт төдийгүй улс төр, бизнес, хэвлэл мэдээлэл, шинжлэх ухаан, урлаг соёлын салбарынхныг цуглуулж, нээлттэй яриа өрнүүлж чаддаг болохыг бид энэхүү арга хэмжээгээр дамжуулан харуулж байна. Бид Олимпийн сүр жавхаа, үнэт зүйлсийг та бүхэнтэй хуваалцах болно” гэжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ