“Өвлийн олимп” өдөрлөг болж байна

img

Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулдаг нийслэл,  дүүргийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдын “Өвлийн олимп-2014” сэдэвт өдөрлөг  Хандгайтын “Янзага” зусланд болж байна.

Энэхүү үйл ажиллагааны нээлтэд НИТХ, Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, харъяа газар, агентлагууд, Дүүргүүдийн ЗДТГ, харъяа байгууллагууд, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодын ажилтан, албан хаагчид оролцож, цасны бүжгээр өрсөлдөх аж. Мөн гадна байгууллагуудын хооронд “Сочи-2014-Өвлийн олимп”, “Нийслэлийн бүтээн байгуулалт”  сэдэвт цасан хотхон байгуулах уралдаан болох юм.

Өдөрлөгийн үеэр нийтийн тээврийн том оврын автобус Бөмбөгөр-Гэсэрийн уулзвар-Баянбүрдийн тойрог- 7 буудал- Салхит-Арсогоот-Зунжин-Шадивлан-Яргайт-Яргайтын богино-Жигжид-Шаргаморьт –Хуурай мухар –Баян булаг-Хандгайт-Санзай – Бага Баян амралт гэсэн чиглэлээс 08.00 – 17.00 цагийн хооронд нэг цагийн зайтайгаар иргэд, олон нийтэд үйлчилнэ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-02-08
tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-02-08