Б.Номин хүрэл медаль хүртжээ
Иран улсын нийслэл Тегеран хотноо Олимп, Дэлхийн аварга Голамреза Тахтигийн нэрэмжит эрэгтэй чөлөөт бөхийн тамирчдын тэмцээн боллоо.
Тэмцээний эхний өдөр 57, 65, 74, 97 кг-ын жингийн ангилалуудын барилдаан явагдаж, 57 кг-ын жингийн ангилалд барилдсан Үндэсний шигшээ баг, “Гацуур толимп” клубын бөх, ОУХМ Батболдын Номин хүрэл медаль хүртжээ. Түүний жинд 33 бөх зодоглосон байна.
Энэхүү тэмцээнд Иран, Япон, Казахстан, Румын, Унгар, БНАСАУ, Тунис, Никарагуа, Армян, Монгол, Ирак, Гүрж, Кыргызстан, Турк, Азербайжан, Украйнзэрэг 16 орны тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний нийт шагналын сан нь 96 мянган ам.доллар ба жингийнхээ ангилалд түрүүлсэн бөх 5000 ам.долларын шагнал хүртэнэ. Харин мөнгөн медаль хүртсэн бөх 3000 ам.долларын эзэн болсон бол хүрэл медаль хүртсэн бөх 2000 ам.доллароор шагнуулсан юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ