Ашиг орлогын жагсаалтыг “Зоорь” тэргүүлж байна

img

"Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар"-аас кино театруудад гарч буй монголын уран сайхны киноны ашиг орлогын мэдээллийг долоо хоног бүр танилцуулдаг.

Одоогийн байдлаар "Тэнгис" кино театрт “Кино шиг амьдрал”, “Шарга даага”, “Үхэл амьдралын зааг”, “Зоорь” уран сайхны кино гарч байгаа юм байна. Харин "Өргөө" кино театрт "Зоорь", болон энэ сарын 5-ны өдөр нээлтээ хийсэн "Анирлагч" гарч эхэлжээ. Эдгээр киноноос өнгөрсөн долоо хоногт “Зоорь” уран сайхны кино 121,221,970  төгрөгийн ашиг олж тэргүүлсэн байна. Түүний ард буюу жагсаалтын хоёрдугаар байрт нээлтээ хийгээд гуравхан хонож буй "Анирлагч" кино18,145,442 төгрөгийн ашиг орологтойгоор бичигджээ.

  Кинонуудын ашиг орлогыг жагсаалтыг хүргэж байна.

Киноныжагсаалт Өмнөхорлого 1.30-2.06
1 Зоорь 121,221,970
2 Анирлагч 2 сарын 5-ны өдрөөс 18,145,442
3 Шаргадаага 4,522,736 5,584,478
4 Киношигамьдрал 15,452,000 2,467,621
5 Үхэламьдралынзааг 1,046,818

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ