Жүжигчин Б.Амарсайхан Холливудын кинонд тоглоно
СТА, жүжигчин Б.Амарсайханд өчигдөр Нэтфликс компанийн санхүүжилтээр бүтээх “Марко Поло” олон ангит киноны Ариг бөхийн дүрийг бүтээх урилга иржээ. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард анхны пробонд оржээ. Харин цагаан сарын өмнөхөн Малайз улсад, хоёр дахь шатны пробонд орсон бөгөөд ирэх дөрөвдүгээр сараас киноны зураг авалтад оролцохоор болжээ. Киноны зураг авалт Америк, Малайз улсуудад явагдаж, оны сүүлээр дэлгэцэнд шилжих юм байна.
Киноны зохиолыг “Хидалго” зэрэг Холливудын олон шилдэг киноны зохиолыг бичсэн Жон Фуско бичсэн найруулагчаар алдарт найруулагчид Жоачим Роннинг, Эспен Сэндберг нар ажиллах аж.
Ямартаа ч, монголын жүжигчдээс жүжигчин Б.Амарсайхан Холливудын агентлагтай албан ёсны гэрээ байгуулсан хамгийн анхны монгол жүжигчин болж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ