Татварын хэлтсүүд өнөөдөр ажиллаж байна
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2013 оны жилийн эцсийн тайлан, Хувь хүний орлогын албан татварын тайлан болон холбогдох хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг аймаг, дүүргийн татварын хэлтсүүд дээр хүлээн авч байгаа билээ. Дээрх материалуудыг хүлээн авахтай холбогдуулан Аймаг Нийслэл, дүүргийн татварын албад өнөөдөр буюу 2014 оны 2 дугаар сарын 8-ны бямба гарагт 9-16.00 цаг хүртэл ажиллаж байгаа аж.
Хувь хүний орлогын албан татварын тайлан болон холбогдох хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг энэ сарын 15-ны өдрийг хүртэл хүлээн авах юм.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ