14745 иргэн шинээр ипотекийн зээл авчээ
Орон сууцны зээл авсан иргэдээс 844.3 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлтийг банкуудад ирүүлжээ.Арилжааны банкууд энэ сарын 7-ны өдрийн байдлаар нийт 17105 зээлдэгчийн 482.4 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.
Түүнчлэн банкуудад орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс нийтдээ 914.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөлирсэн аж. Үүнээс 14745 иргэнд 842.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ