Норвеги улс хоёр алтан медальтай боллоо

img

Биатлоны эрэгтэйчүүдийн спринтийн 10 км-ын уралдаан өндөрлөж, аваргууд тодорлоо. Норвегийн алдарт тамирчин Уле-Айнар Бьорндален алтан медалийн эзэн болж олимпийн 12 дахь медалиа хүртсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Бьорндален 1994 оноос хойш зургаа дахь олимпдоо оролцож байгаа бөгөөд 7 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар өвлийн олимпийн хамгийн олон медаль хүртсэн хоёр тамирчны нэг болоод байна. Уле-Айнар энэ удаагийн олимпод дахин хоёр төрөлд өрсөлдөх бөгөөд  Бьорн Дахилегийн амжилтыг эвдэх боломж байгаа хэмээн ажиглагчид үзэж байна. Спринтийн 10 км-ын уралдаанд Австрийн болон Чехийн тамирчид мөнгө хүрэл медалийн эзэд болжээ.

1

Норвеги улсын хоёр дахь алтан медалийг Марит Бьорген хүртлээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн скиатлон буюу сонгодог тэшилтийн 7.5 км-ийн зайд олимпийн аварга болжээ. Бьоргений хувьд Шведийн тамирчин Шарлотта Каллатай алтан медалын төлөө ширүү өрсөлдөж 1.8 секундын өмнө барианд орж чадсан байна. Ийнхүү Норвегийн тамирчин бүсгүй маань олимпийн дөрөв дэх алтан медалиа хүртжээ. Марит Бьорген  7.5 км замыг 38 минут 33 секундын дотор туулжээ.

1

Сочигийн олимпод медаль хүртсэн орнуудын жагсаалтыг Норвеги улс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар тэргүүлж эхэлжээ. Харин хоёрдугаар байранд Канад улс нэг алт, нэг мөнгө, нэг хүрэлтэй удаалж байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

уншигч:
дэлгэрцэцэг маш сайн зөнч юмаа. олимп эхлэхээс өмнө бьорндален түрүүллээ гэж бичсэн нь биеллээ олж байна. одоо монголын цаначин бямбадорж алт авлаа гэж бичээд өгөөч. биелэх ч юм бил үү
2014-02-09