“Сочи”-гийн oлимп рекорд тогтоолоо

img

ОХУ-ын Сочи хотноо эхлээд буй өвлийн Олимпийн наадам тамирчид болон хүрэлцэн ирсэн улс төр, бизнесийн алдартан хүндэт зочны тоогоороо дээд амжилт тогтоосон тухай “www.olympic.org” агентлаг мэдээллээ. XXII өвлийн Олимпийн наадамд хүрэлцэн ирэх хүндтэй зочдын тоо өмнөх 2010 онд болсон Ванкуверийнхаас гурав дахин их байгаа гэнэ. “Сочи”-гийн өвлийн Олимпийн зохион байгуулах хорооны дарга Дмитрий Черняшенкогийн мэдээлж буйгаар, дэлхийн 65 орны төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын дарга нар тус хотод ирж, нээлтэд оролцсон байна.

1

Энэ удаагийн өвлийн Олимпийг үзэж сонирхохоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун тэргүүтэй дэлхийн 44 орны Ерөнхийлөгч иржээ. Харин  АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Францын төрийн тэргүүн Франсуа Олланд, Их Британийн Ерөнхий сайд Девид Камерон, Германы Ерөнхийлөгч Йоахим Гаук нар ОХУ-ын хууль тогтоогчдын баталсан ижил хүйстний эсрэг хууль болон бусад шалтгааны улмаас өвлийн Олимпод зочлохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Өвлийн Олимпийн наадамд хүчээ сорихоор дэлхийн 88 орны 2860 тамирчин бүртгүүлж, дэлхийн рекорд тогтоожээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ