Л.Болд БНСУ-д айлчилна

img

Гадаад харилцааны сайд Л.Болдын энэ сарын 12-14-ний өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ.  Энэ нь БНСУ-д шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш Гадаад харилцааны сайдын түвшинд хийх анхны айлчлал юм. Айлчлалын үеэр Л.Болд сайд БНСУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад бараалхаж, Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийж, холбогдох бусад албаныхантай уулзахаар төлөвлөж байна.

1

Яриа хэлэлцээний үеэр иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх, БНСУ-ын виз мэдүүлэхэд Монгол Улсын иргэдээс авдаг барьцааг болиулах, хоёр улсын хооронд байгуулсан нийгмийн хамгааллын хэлэлцээрийг эрчимжүүлэх, БНСУ-д гэрээгээр болон хувиараа ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулах талаар хөндөх аж.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
amjilt husiy. solongost mongolchuudiig zorchuulahgui bas solongosuudiig mongoloos huuj gargah geree hiisen ch yadgiin.bidniig heterhii doromjilj munguur baritsaa hiilgej zorchuuldag buduuleg oron bol gants solongos shuudee. 7,0-hon sayiin baritsaand yavdag arai hetersen gereeg anh hen sanaachilj hen gariin useg zurj batalsan yum boldoo. tend surdag alban yosnii oyutniig hurtel mungu bairshuul gej daramtaldag baidlaas mongolchuudaa gargah heregtei ldee. mongold irj baigaa solongosuudiig duraar ni durguilsnaas hamgiin yaduu archaagui ni irj heden ohiduudiig avaachij daramtalj baigaag ch boluilah heregtei
2014-02-09