Газрын тосны хайгуулын "Номгон-IX" талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах талаар Газрын тосны газар, "Сансарын геологи хайгуул" ХХК-ийн хооронд өнгөрсөн сарын 20-нд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг Засгийн газрын хуралдаанаар баталжээ.
1
Сард олборлосон гэрээт түүхий тосны өдрийн дундаж олборлолтын хэмжээг 5000-аас эхэлж тав, таван мянгаар өсгөх, хуваах тосны хувийг тав, таван хувиар нэмэгдүүлж Гэрээлэгчид ногдох хувийг 35, Монголын Засгийн газарт ногдох хувийг 65-д хүргэх, олборлолт эхэлсний урамшууллыг 500 мянган ам.доллар болгох, олборлолт нэмэгдүүлсний урамшуулалд шатлал бүрт 300 мянган ам.доллар өгөх зэрэг нөхцөлийг гэрээнд тусгажээ.
1
Н.Энх
Уншиж байна |