Эгч дүү хоёр алт, мөнгөн медаль хүртэв

img

Канадын эгч дүүс өвлийн олимпийн онцлох үйл явдлаар нэрлэгдэв. Цанын чөлөөт үсрэлтийн могул төрөлд Канадын эгч дүүс Жюстин Дюфур-Лапуант, Хлоя Дюфур-Лапуант нар алт, мөнгөн медалийн эзэд болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. 19 настай Жюстин Дюфур-Лапуант 22.44 оноо авч аваргын алтан медаль хүртсэн бол эгч 22 настай Хлоя Дюфур-Лапуант 21.66 оноо авсанаар мөнгөн медалийн эзнээр тодорчээ. Энэ төрөлд ямар ч өрсөлдөгчгүй гэгддэг байсан АНУ-ын тамирчин Ханна Кирни 21.49 оноотойгоор хүрэл медалийн эзэн болжээ.

1

Эгч дүүсийн авсан алт мөнгөн медалийн амжилтаар Канад улс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медалтайгаар Норвеги улсын ардаас бичигдэж эхлэв. Түүхэндээ 1962 онд Австралийн эгч дүүс дээрх төрлөөр алт мөнгөн медаль хүртэж байсан бол, 1992 онд Францын эгч дүүс мөнгө, хүрэл медалийн эздээр тодорч байжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
юун калгари вэ.
2014-02-10
ц.няндорж уих гишүүн:
ленинг монгол угсааны гээд байдаг юм чинь энэ 2 ийг бас монгол угсааны гээч монголчуудаа
2014-02-09
goe yumaa:
goe yumaa aztai l bvsgvichvvd bn
2014-02-09