Недарландчууд давхар цохилт хийв
“Сочи”-гийн өвлийн олимпийн тэшүүрийн 5000 метрийн уралдаан “Адлер” цэнгэлдэх хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө. Энэ төрөлд Нидерландын тэшүүрчид алт, мөнгө, хүрэл медалийн эздээр тодорч давхар цохилт хийлээ. Аваргын алтан медалийг Ванкуверийн өвлийн олимпийн алтан медальт, дэлхийн таван удаагийн аварга 27 настай Свен Крамер хүртжээ. Тэрбээр аварга болсноос гадна өмнөх олимпийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Мөнгөн медалийг түүний нутаг нэгт 24 настай Ян Блокхёйсен, хүрэл медалийг 28 настай Йоррит Бергсма хүртжээ.
1
Энэ сарын 18-нд Свен Крамер 10000 метрийн зайд хурд сорино. Тэрбээр өмнөх олимпод энэ зайд тэргүүлсэн ч алдаа гаргасны улмаас хасагдаж, алтан медалиа харамсалтайгаар хураалгаж байжээ. Нидерланд улс тэшүүрчдийнхээ амжилтаар медалийн тоогоороо эхний гуравт бичигдэж эхэллээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ