Филип Сеймурыг оршууллаа

img

Холливуудын алдарт жүжигчин, Оскарын шагналт Филип Сеймур Хоффманыг өчигдөр оршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрээр өнгөрсөн 2-ны өдөр Нью Йорк дахь гэрийнхээ угаалгын өрөөнд эм хэтрүүлэн хэрэглэж нас барсан байдалтай олдсон юм. Түүний оршуулах ёслолд Нью Йорк хотод болсон бөгөөд эхнэр Лиза болон 10 настай Коопер, 7 настай Таллулах, 5 настай Виллагаас гадна Холливуудын 30 гаруй уран бүтээлч оролцож эмгэнэл илэрхийлжээ. Түүний үхэлтэй холбогдуулан гурван этгээдийг баривчилаад байгаа юм.

1

Тэрээр олон кинонд гол болон туслах дүрийг бүтээж, найруулагч, продюсероор ажиллаж байсны дунд “Эмэгтэй хүний үнэр” /1992/, “Бүүгий шөнө” /1997/, “Том Лебовский” /1998/, “Улаан луу” /2002/, “Хүйтэн уул” /2003/, “Мөнгөний бөмбөг” /2011/ “Мастер” “Биелэгдэшгүй даалгавар 3” зэрэг уран бүтээлээрээ алдаршсан юм. Амиа алдахаасаа өмнө тэрээр “Өлсгөлөн тоглоом” цувралд дүр бүтээжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

м у у мянган:
бас л ү хсэн хатсан мэдээ..известний м у у мянган юм байна.
2014-02-09
м у у мянган:
бас л ү хсэн хатсан мэдээ..известний м у у мянган юм байна.
2014-02-09