Онгоц барьцаалж Сочиг зорихыг завджээ
Туркийн тээврийн яамны ажилтан Хабип Солук “CNN Turk” сувгаар Туркийн “Pegasus Airlines” онгоц барьцаалагдан Станбул хотноо буулт хийсэн тухай өчигдөр мэдэгдсэн байна. Тус онгоцонд зорчиж явсан нэг залуу “Энэ онгоцонд тэсрэг бөмбөг байрлуулсан. Одоо бүгдээрээ ОХУ-ын Сочи хотноо гайхамшигтай үзүүлбэр үзүүлэх болно” гэж заналхийлжээ. Онгоцны ахмад энэхүү мэдээг сонссоныхоо дараа “онгоц барьцаалагдлаа” гэх дохиог өгснөөр агаарын хүчнийхний тусламжтайгаар онгоцоо аюулгүй газардуулсан байна.
1
Онгоцонд байршуулсан тэсрэх бөмбөгийг ачааны хэсэгт байгаа гэсэн учраас нарийвчлан шалгаж эхэлсэн байна. Зорчиж явсан 110 зорчигчийг аюулгүй газарт байрлуулжээ. Туркийн тээврийн яамны ажилтан хэвлэлийн хурлын үеэр “тэсрэх бөмбөгтэй хэмээн заналхийлсэн зорчигч Украин улсын иргэн байсан” хэмээн мэдэгджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ