Улаанбаатарт 16 хэм хүйтэн байна
Өнөөдөр нутгийн баруун хагаст үүлшиж, баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 22-27 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 15-17 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 27 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 873гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ