Барилгынхан семинардана
"Барилга- хөрөнгө оруулалт 2014" семинар энэ сарын 12-нд Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд болно. Уг семнарт барилгын салбарын хөрөнгө оруулагчид, хөдлөх хөрөнгийн зуучлалын байгууллага болон холбогдох төрийн захиргааны байгууллагууд оролцоно. Хөрөнгө оруулалтын газар ""Бийкон" компани зэрэг байгууллага хамтран зохион байгуулах уг семинараар барилгын салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх юм байна. Мөн энэ салбарын хөрөнгө оруулалтын боломжууд, гадаадын хөрөнгө оруулагчдын хэрэгцээ шаардлага, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад нөлөөлөх хүчин зүйлс болон бусад холбогдол бүхий сэдвүүдийн хүрээнд ярилцаж, санал асуулга явуулах аж.
ххххх
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ