Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Хүүхдийн номын ордонд

13.30 цагт Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэндэлсэн өдөрт зориулсан "Чойномын нүүрний хэв" ном, "Чойномын гэрээслэл" баримтат кино, "Гэрээслэл" шүлгэн клипний нээлт болно.

МҮЭ-ийн холбоонд

11.00 цагт Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулна.

Blue Sky Tower-ийн 3 давхарт

12 цагт “Нана Монголд” тоглолтын хэвлэлийн бага хуралтай.

СХД-ийн 12-р сургуульд

09:00, 14:00 цагт  Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг туршиж байгаа тус сургуулийн  "Бидний амжилт" өдөрлөг болно.

MN мэдээллийн төвд

11.00 цагт Хил хамгаалах ерөнхий газар, Монголын эрэгтэй- чүүдийн хөгжлийн нийгэмлэг, “Архигүй Монголын төлөө” Төрийн бус сүлжээ хамтран Монгол Улсын хилийг бүтэн тойрч соён гэгээрүүлэх ажил зохион байгуулсан тухай мэдээллийг сонирхоорой.

11.30 цагт “Fantastic” продакшны уран бүтээл “Аз жаргалын шок” инээдмийн уран сайхны киноны нээлтэд зориулсан хэвлэлийн хуралд урья.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ