Сөргөлдөгч талууд хэлэлцээрийн ширээнд суув
Пакистаны Засгийн газар болон босогчдын “Талибан” хөдөлгөөний хооронд анх удаа энхийн яриа хэлэлцээр эхлүүлсэн тухай “Associated Press” агентлаг мэдээллээ. Албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар тус улсын эрх баригчид болон босогчдын хооронд түүхэндээ анх удаа энхийн яриа хэлэлцээр эхэлж байгаа нь энэ аж. Өчигдөр энхийн хэлэлцээр албан ёсоор эхэлсэн байна.
Талибаны төлөөлөгчид болон Засгийн газрын төлөөлөгчид нь түүхэндээ анх удаа нүүр тулан уулзаж, энхийн хэлэлцээрийн ширээнд суух гэж байгаа гэдэг утгаараа олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байна. Энхийн хэлэлцээр өнгөрсөн долоо хоногт болох байсан ч хэд хоног саатах болсон нь Пакистан улсын засгийн газрын зүгээс энхийн хэлэлцээрт оролцох Талибаны төлөөлөгчдийн талаар мэдээлэл гаргаж өгөхийг хүссэнтэй холбоотой юм. Засгийн газрын төлөөлөгчдийн ахлагч Ирфан Садикуйгийн мэдэгдсэнээр “Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф нь олон жил үргэлжилсэн зөрчил мөргөлдөөнийг өндөрлүүлэх зорилготой” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ