Оюутны тэтгэлгийг дөрөвдүгээр сард олгоно
Өнгөрөгч 12 дугаар сард их дээд сургуулийн бакалавр, магистрын өдрийн ангийн оюутнууд нэгдүгээр улирлын үндэсний болон урамшууллын тэтгэлэгээ авсан.
Энэ оны нэгдүгээр сараас зургаадугаар сард бүх оюутан хуучин журмын дагуу тэтгэлгээ авна. Гэхдээ 2013 оны арваннэгдүгээр сард дээд боловсролын санхүүжилтийн баталгааны тухай хуульд орсон өөрчлөлтөөр энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын тэтгэлгээ дөрөвдүгээр сард, дөрөвдүгээр сараас зургаадугаар сарынхыг зургаадугаар сард авах юм байна.
Өнгөрөгч 2013 онд 166.000 гаруй оюутан үндэсний болон урамшууллын тэтгэлэг авсан бол 136.511 мянган оюутан үндэсний тэтгэлэг, 30.161 оюутанд урамшууллын тэтгэлэг олгогджээ.
Харин ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн шинэчилсэн журмын дагуу оюутны тэтгэлгийг олгох юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ