Николас Кейж: Жүжигчид бол муу хүмүүс
Николас Кейж 1964 оны нэгдүгээр сарын 7-нд Калифорнийн Лонг-Бичид төрсөн. Аав нь итали, ээж нь немц үндэстэн байжээ. Кейж алдарт найруулагч Фрэнсис Форд Копполагийн хамаатан. Николас Кейж “Лас-Вегасыг орхисон нь” киногоор нэр алдартай болсон.
5
-Та жүжигчний карьерээ эхлэхдээ өөрийн нэрээ өөрчилсөн гэж сонссон. Яагаад ийм алхам хийсэн юм бэ?
-Тийм ээ. Жишээ нь, би одоо кино од болчихсон байна шүү дээ. Овог, нэр ямар хамаа байна. Өнөөдөр та шинэ нэртэй болсон ч бай тэрийгээ л сайн хамгаалах хэрэгтэй гэж бодож байна.
6
-Таны ах Фрэнсис Форд Коппола танд байнга алдартай дарснаасаа явуулдаг гэсэн?
-Баяр болгоноор Фрэнсис өөрийн дарснаас нэг хайрцгийг явуулдаг. Энэ үнэхээр сайхан бэлэг. Бид нэг удаа хамт Венецид очиж, түүний дарснаас ууж байсан. Бид хоёр 12 наснаасаа хойш ах дүүс биш, найзууд шиг байх болсон. Энэ нь бид хоёрт илүү амар байх шиг санагддаг.
6
-“Дарвины даалгавар” хүүхэлдэйн кинонд та хүн төрөлхтнийг устгахаар шийдсэн Спеклс хэмээх сохор номинд дуу оруулж байлаа. Харин саяхан киноны багийнхан тус киноны шинэ ангиудыг хийхээр төлөвлөж байгаа гэсэн. Өмнө нь дуу оруулсан сохор номинтойгоо дахин уулзахыг хүсч байна уу?
-Тиймээ. Энэ киноны продюссер Жерри Брукхаймер бид хоёр өмнө нь долоон кинонд хамтран ажиллаж байсан. Тэр анхны ангиа гарахаас өмнө надад “Дарвины даалгавар” киноны бүх баатрын зургийг үзүүлээд хүссэнийгээ сонго гэсэн л дээ. Үнэнийг хэлэхэд би усан гахайнуудад дургүй. Харин сохор номин надад таалагддаг, тэд их уйгагүй шаргуу, өвөрмөц амьтад. Спеклсийн урт хумс, бяцхан хамар шууд л таалагдсан. Миний бяцхан хүү энэ киног үзэх үед танигдахгүйн тулд би дуугаа өөрчилсөн. Гэртээ байхдаа миний тоглосон кино гарч байвал зурагтаа шууд л унтраачихдаг. Миний хүүд жирийн л хүүхэд нас байхыг би хүсч байна. “Дарвины даалгавар” түүнд их таалагдаж байсан. Харин хүү минь долоон настай, одоо намайг танихад хялбар болох байхдаа.
6
-Та хоолойгоо ямар маягаар өөрчилж байсан вэ?
-Хэргийн учир “Үндэсний баялаг-2” кинонд хэдэн долоо хоног шөнийн зураг авахуулсны дараа би үнэхээр ядарсан байсан. Тэгээд орилж хашгирахын оронд би дууныхаа өнгийг бага зэрэг өндөр болгосон чинь үнэхээр инээдтэй сонсогдсон. Тэрнээс хойш өөрийн мэдэлгүй л тоглоом шоглоом маягаар ийм дуу хоолойгоор ярих болсон. Ингээд “Эрдэнэс”-ийн зураг авалтын сүүлчийн өдөр Жерри надаас “Дарвины даалгавар”-ыг сонирхож байгаа эсэхийг асуулаа. Би хариуд нь нөгөөх л инээдтэй хоолойгоор “Мэдээж, энэ чинь миний эртнээс мөрөөдөж байсан зүйл” гэж хэлсэн. Энэ ч түүнд их таалагдсан. Харин дараагийн анги гарах тухай яригдсан гэж сонссон.
5
-Хүүхэлдэйн киноны баатруудад дуу оруулдаг жүжигчдээс хамгийн их таалагддаг нь хэн бэ?
-Миний хамгийн дуртай жүжигчин бол Мел Блэнк. Тэр Банни туулай, Даффи нугас зэргийн дууг оруулж байсан. Мел үнэхээр давтагдашгүй ховор дуу хоолойтой жүжигчин. Бид түүнийг зөвхөн дуу хоолойгоор нь л таньдаг байсан. Тэр л намайг энэ гайхамшигтай сохор номинд дуу оруулахад нөлөөлсөн.
5
-Энэ кинонд амьтад англи хэлээр ярьдаг. Оросоор ярьж чадах болов уу?
-Манай амьтад ямар ч хэлээр ярьж чадна. Германд немц, Орост орос хэлээр ярина. Харин Хятад хэлээр ярих л хэцүүхэн байна.
6
-Жүжигчид дэлгэцэнд гардаг шигээ сайн хүмүүс болов уу. Яагаад энэ асуултыг асууж байна вэ гэхээр та энэ урлагт дэндүү их цаг хугацааг өнгөрүүлжээ?
-Яг үнэнгийн хэлэх үү. Жүжигчид бол муу хүмүүс. Тэд хэрхэн жүжиглэхээ мэддэг учир жүжигчид болдог юм. Би ч бас энэ төрлийн хүн.
6
-Ази хүмүүст хэр сайн вэ?
-Миний эхнэр ази хүн. Найзууд дунд минь ганц, хоёр ази найз бий. Тиймээс азиудтай харьцахаар асуудал бага учирдаг гэх үү дээ.
7
-Таныг 3D кинонд маш дуртай гэдгийг бүгд мэднэ. Та өнөөгийн технологийг хуучныхтай харьцуулж үзсэн үү?
-Намайг бага байхад гардаг 3D киног үзсэний дараа миний толгой үргэлж өвддөг байсан. Ийм киног үзэхийн тулд зүүдэг байсан нүдний шил нь маш эвгүй. Одоо бүгд өөр болжээ. Та кинонд болж байгаа үйл явдал таныг хөндөнө гэж айх хэрэггүй болсон. Та зүгээр л киноны үйл явдалд уусаад л орчихно. Киноны дараа толгойны өвчин намдаах эм уух хэрэггүй болсон. Найруулагч Хойт Йетмаид “Дарвины даалгавар” киноны санааг таван настай хүү нь хэлж өгсөн гэнэ лээ. Хүү нь цэцэрлэгээсээ гэртээ усан гахай авчраад бяцхан цэрэг болгон тогложээ. Үүнийг харсан Хойт Йетмаид яагаад усан гахайнууд нууц тагнуул байж болохгүй гэж хэмээн бодсон байна. Ингээд интернэтээс Америкийн засгийн газар нууц ажиллагаанд ашиглахаар далайн гахай, аварга загас, бүр шавьжийг хүртэл сургаж байсан талаар сонирхолтой материал олсон гэсэн.
7
-Та яагаад хүүхэлдэйн кинонд ийм дуртай болчихсон юм бэ?
-Би зөвхөн хүүхэлдэйн кино биш, ер нь кино урлагт бүхэлд нь дуртай. Харин одоо дэлхийн хүүхдүүдийг аль болох олон инээлгэж байхын тулд бид чаддаг бүхнээ хийх цаг болоод байна. Тэдэнд шидэт ертөнцийг бүтээж өгөх нь хамгийн чухал. Тэгэхгүй бол өнөөгийн бодит ертөнц эдийн засгийн хямрал, их дулаарал, ажилгүйдэл гээд хэцүү байна шүү дээ. Би “Бэтмен”-ийн алиалагчийн дүрд Хит Лежерээс илүү тоглож чадахгүйгээс хойш, түүнийг хайрлах хэрэгтэй шүү дээ.
5
-Та ер нь юунд дуртай вэ. Харин юу таны сонирхлыг огт татдаггүй вэ?
-Би байгальд дуртай. Биологи миний сонирхлыг үргэлж татдаг. Антонио Гаудигийн уран барилгын байгууламжийг биширдэг. Бас сэтгэл хөдөлгөсөн тоглоомонд дуртай. Харин бөмбөгтэй тоглоом миний сонирхлыг огтхон ч татдаггүй. Сагсан бөмбөг, хөлбөмбөг тоглох маш дургүй.
5
-Танд маш амар, хялбар бүтээсэн тийм дүр байгаа юу?
-Үгүй ээ, тийм дүр байгаагүй. Би аливаа ажлыг хийхдээ бүх хүч чадлаа дайчилдаг.
6
-Та өөр жүжигчинд дүрээ өгчихөөд дараа нь би илүү тоглох байсан юм гэж харамссан тохиолдол байсан уу?
-Би энэ талаар бодож ч чадахгүй нь. Өөр хэн нэгэн жүжигчинд дүрээ зүгээр өгнө гэж хэзээ ч байхгүй. Өгсөн бол үүнд ноцтой шалтгаан байгаа. Би “Бэтмен” киноны алиалагчийн дүрийг илүү бүтээх байсан гэж хичнээн удаа ч бодож болно. Гэвч үнэн хэрэгтээ Хит Лежер илүү сайн тоглосон л байхгүй юу.
6
-Олон жүжигчин зураг авалтын талбай дээр дурлалын роман үүсгэдэг. Таны хувд энэ талаар?
-Би хэзээ ч зураг авалтын үеэр роман үүсгэж байгаагүй. Хэтэрхий олон ажиглагчид, зөвлөгчид эргэн тойронд эргэлдэж байдаг. Дээр нь зургийн камер байна. Тэгэхээр зургийн талбай дурлалын романд тохирох газар огтхон ч биш. Харин гэр бол болно шүү.
7
-Таныг эдийн засгийн хямрал тойрч гараагүй хэмээн ярих боллоо. Саяхан Германд худалдан авсан цайзаа зарсан гэсэн?
-Тийм ээ, санхүүгийн байдлаас болж би түүнийг цаашид ашиглах боломжгүй болсон. Хоёр цайз, дөрвөн байшин байгаа учир ганц цайзаа зарахад сэтгэл минь өвдөөгүй. Хэрвээ ганцхан байсан бол асуудал үүсч магадгүй л юм.
7
-Та могойнуудаа тэжээж байгаа юу?
-Үгүй. Одоо надад ямар ч амьтан байхгүй. Би Нью-Йоркт байранд амьдарч байгаа. Манай байранд амьтан тэжээхийг хориглодог юм. Тэгэхээр бид хувийн байшин худалдан авч, амьтдаа эргүүлэн авчрахаар төлөвлөж байна. Одоо тэднийг сайн хүмүүс харж асарч байгаа. Сайн асруулахын тулд би чамгүй мөнгө төлж байгаа, тиймээс сайн харахаас өөр аргагүй.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ