Хархорин дахь ШШГА “Эрүүл мэндийг дэмжигч” болжээ
ШШГЕГ-ын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь ШШГА-нь сум болон аймгийнхаа 2013 оны Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар шалгарч, гэрчилгээ авчээ.
Тус байгууллага нь энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулан төлөвлөгөөт олон ажлыг хийсний үр дүнд Эрүүл мэндийн сайдын 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 184 дүгээр тоот тушаалын болзол, шалгуурыг хангасан байна. Ингэснээр аймгийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” болж, улсын хэмжээний шалгаруулалтад оролцуулсан байна.
Хархорин суман дахь ШШГА нь “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн дагуу ажил, амьдралын зөв хэв маягыг уриалж архи, тамхигүй орчныг бүрдүүлжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ