С.Саранцацралт: Миний амьдрал тохиолдлоор л явагддаг
Монгол Улсын Төрийн шагналт зураач С.Саранцацралт XXI зууны дэлхийн шилдэг оюунлаг сэхээтний нэгээр тодорч байсан билээ. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
6
-Сар шинэдээ сайхан шинэлэв үү. Могой жилээ ямар амжилт бүтээлтэй үдэв?
-Сайхан шинэллээ. Ямар ч жилд сайн муу,сайхан муухай ээлжилдэг. Миний хувьд могой жилд уран бүтээлийн арвин олзтой сайхан байлаа.
6
-Таныг үзэсгэлэнгээ гаргах гэж байгаа гэж сонссон?
-Тийм ээ, Ирэх сард гаргах санаа байна. Үзэсгэлэндээ бэлдээд зав муутай л байна даа.
6
-Нууц биш бол ямар нэртэй үзэсгэлэн гаргах вэ?
-Одоогоор нэрийг нь өгч амжаагүй байна. Ямар ч байсан гуравдугаар сард гаргана. Энэхүү үзэсгэлэнг маань Монголын урлагийн зөвлөлийнхөн зохион байгуулж байгаа.
6
-Нийт хэчнээн бүтээл тавигдах уу? Ямар нэртэй бүтээлүүд ?
-20-иод бүтээл тавигдана. Зургуудынхаа нэрийг одоогоор нууцалмаар байна.
6
-Та маш олон үзэсгэлэн гаргасан. Одоо хэд дэх нь вэ?
-Ямар ч байсан 30 гарсан. Эхлээд тоолдог байсан, одоо тоолохоо байсан.
6
-Энэ жилд ямар ямар төлөвлөгөөтэй байна?
-Би ямарваа нэгэн зүйлийг төлөвлөдөггүй. Миний амьдрал тохиолдлоор л явагддаг.
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ