Шадар сайд ШӨХТГ-т ажиллав
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва хоёрдугаар сард өөрийн хүрээний зургаан агентлагийн үйл ажиллагаатай танилцаж, нийт албан хаагчид болон холбогдох төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзалтууд зохион байгуулахаа мэдэгдэж байсан. Энэхүү ажлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас эхлүүлж, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, энэ онд хийхээр төлөвлөсөн ажил, шинээр батлагдах дүрэм журамтай танилцлаа.
a
ШӨХТГ нь хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлсэн бодлого боловсруулж, бизнес эрхлэгчид нь хууль, дүрэм, журмаа баримтлан ажиллахад түүчээ нь болж ажиллах үүрэг хүлээсэн байгууллага. Шинээр батлагдах дүрэм, журам болон Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны хуулиудад нэмэлт өөрчлөлт орсоноор гарах үр дүнгийн талаар сонсож, орон нутагт улсын байцаагчид томилон ажилуулахад цаашид анхаарч ажиллах хэрэгтэйг Шадар сайд анхааруулсан байна.
asd
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ