Орон нутагт барьцаа хөрөнгө дутагдалтай иргэдэд зээл олгоно

img

Хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих “Зээлийн батлан даалтын сан” үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор Сангийн яамнаас Төрийн банк, Капитал банкуудтай Зээлийн батлан даалтын гэрээнд гарын үсэг зуржээ.  Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд дээрх үйл ажиллагааг явуулахаар болсон байна.

“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн Зээлийн батлан даалтын сан нь 2.9 сая ам.долларын санхүүжилттэй аж. Уг төсөл хэрэгжиж буй Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгууд болон төслийн бус аймаг, сумдын зээлийн барьцаа хөрөнгөний дутагдалтай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн, малчны бүлэг, эмэгтэйчүүд давамгайлсан бүлэг, хоршоонд зээлийн батлан даалтын үйлчилгээг үзүүлэх юм байна. Ингэхдээ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжид олгох зээлийн хэмжээ 300 мянган ам.доллар хүртэлх буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн батлан даалтын хэмжээ нь 50 хүртэл хувь, малчны бүлэг хоршоонд олгох зээлийн хэмжээ 100 мянган ам.доллар хүртэлх буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн батлан даалтын хэмжээ нь 50 хүртэл хувь, эмэгтэйчүүд давамгайлсан бүлэгт олгох зээлийн хэмжээ нь 10 сая хүртэлх төгрөгийн батлан даалтын хэмжээ нь 80 хүртэл хувь байх аж.

Зээлийн хүү болон хугацаа нь олгогдох эх үүсвэрээс хамааран Засгийн газрын Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Японы ЖАЙКА байгууллагын санхүүжилттэй “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээл”-ийн төсөл, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төслийн зээлээс банкаар дамжуулж олгож буй зээлийн хүү, хугацаатай адил байх юм байна.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

soogii:
uug.n sxan ym daanch deegvvpe idex blgvide
2014-02-10