Зээл олголт нэмэгдсэнээр чанаргүй зээл өсчээ

img

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өнгөрсөн нэгдүгээр сарын эцэст 581.9 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 15.9 тэрбум төгрөг буюу 2.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 274.7 тэрбум төгрөг буюу 89.4 хувиар өссөн байна. Эндээс чанаргүй зээл нэмэгдэж, банкны салбарт хүндрэл үүсэх нь хэмээн шууд дүгнэх болохгүй аж. Учир нь чанаргүй зээлийн хэмжээ эрс өссөн нь зээлийн хэмжээ эрс нэмэгдсэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил ипотекийн зээл эрс нэмэгдсэн. Ингэснээр нийт зээлийн хэмжээ нэмэгдэхээр дагаад чанаргүй зээлийн хэмжээ өсдөг. Тиймээс чанаргүй зээлийн бодит хэмжээг харьцуулж харахын тулд нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн дүнг харах ёстой аж.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nyamka:
а.жаргаал аливаа мэдэхгүй зүйлийнхээ талаар бичихээсээ өмнө ядаж мэддэг болон мэргэжлийн хүнээс асууж байж бичиж байгаарай цаашид! чиний өгсөн гарчигийн утга нь амьдрал дээр буюу бодитоороо урвуу хамааралтай байдаг юм аа! чиний хэлээд байгаа зээлийн хэмжээ буюу зээлийн багц нэмэгдэхээр нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн эзлэх хувь нь харин багасаж харагддаг юм.
2014-02-10
зээлдэгч:
чанаргүй зээл гэдэг нэрнээс салах хэрэгтэй. банк өөрийн журам хууль тогтоомжийг зөрчөөд олгосон зээлийнхээ эрсдэлийг өөрөө хүлээх ёстой. чанарггй зээл гэдэг нь хуйвалдаж идсэн мөнгөний нэр.
2014-02-10