Агаарын тээврийн салбарын орлого буурчээ

img

Агаарын тээврээр энэ оны нэгдүгээр сард 257.6 тонн ачаа, давхардсан тоогоор 57.1 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 41.7 тонн буюу 13.9 хувь, зорчигчдын тоо 2.7 мянган хүн буюу 4.5 хувиар буурчээ. Ингэснээр агаарын тээврийн салбарын орлого 16.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1 тэрбум төгрөг буюу 5 хувиар буурсан байна.

Төмөр замын тээврээр өнгөрсөн сард 1549 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 282.4 мянган зорчигч зорьчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 69 мянган тонн буюу 4.3 хувь, зорчигчдын тоо 27.5 мянган хүн буюу 8.9 хувиар буурчээ. Төмөр замын тээврийн салбарын орлого нэгдүгээр сард 30 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.3 тэрбум төгрөг буюу 0.9 хувиар өссөн байна.

A.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
нутаг нуга, ах дүүс, амраг садан, нам, эвсэлээр наргидаг, олон тэнэгүүдийг тэжээдэг, 1 хүний ажлыг 3-5 хүн хийдэг, мэргэжилтнүүд нь сүр үзүүлдэг ч, бодит ажил ер хийдэггүй, ачаа тээшний 60% нь үнэгүй явдаг, олон улсын татвар төлөгчдийн мөнгийг хувааж наргидаг, мөнгө угаадаг луйварчдын үүр болсон энэ газрын ажил хэзээ ч өөд гарахгүй ээ.
2014-02-11
хонины морь:
цүзгэрүүд бүгд наадхыг чинь гэр бүл амраг саднаараа хонины морь шиг зайдалчихдаг болохоор яаж орлого олох юм бэ
2014-02-10
лхагва:
хэдэн хоногын өмнө хүмүүсийн урсгал жилд 13% нэмэгдэж байгаа учир удахгүй халаагаа өгөх нисэх буудалын барилгыг 6,6 тэрбумаар өргөтгөнө гээд байсан бусуу .
2014-02-10
altaa:
teneg garuud salbariig ni tolgoilohoor arga baij uu dee. urid ehluulsen ajliig ni ichih ch bi hiilee geed shuud nuuren deeree naachihdag garuud salbariig ni tolgoilj baina
2014-02-10
zochin:
orlogo nemegduuleh talaar yamar ch ajil hiihgui bhad yaj osoh yum be? miat-iin zahiral g.jargalsaihand 1-rt medleg, uhaan 2-rt erh medel dutdag uchraas ug ni uragsh ni chirj yavah yostoi gants kompani ni hii ergeed zögsch bna shuu dee
2014-02-10
зорчигч:
замын-үүд-уб цардмал замтай болсноор төмөр замын монополь халагдаж, зорчигчдийн тээш автомашинаар зөөгдөж байгаа шүү дээ. 700 км газарт 1кг ачаа хүргэхэд 240 төгрөгийн зардал гардаг байсан юм аа. шалтгаанаа зөв онож дүгнэлтээ хийгээрэй дээ мяндагтнууд минь.
2014-02-10