Хотын дарга асан авлигын гэмт хэрэгт холбоотой юу
“Катрин” хар салхины үед Шинэ Орлеан хотыг удирдаж байсан тус хотын экс дарга Рэй Нагин /Ray Nagin/-ийг хар салхины дараа хотыг сэргээн босгох үйл ажиллагаанд ашиглаж байсан хээл хахуулийн схемтэй холбоотойгоор прокурорын зүгээс буруутгаад байна.
Сайн засаглалыг бий болгохоо амлан 2002, 2006 онд сонгогдож байсан 57 настай Рэй Нагинийг жилийн өмнө Холбооны дээд шүүхээс хэд хэдэн авлига, хээл хахуулийн хэрэгт сэжиглэж байсан ч хэрийг хэрэгсэхгүй болгосон юм.
Харин энэ удаа прокурор Мэтью Коман /Matthew Coman/ шүүх хурлын үеэр “Рэй Нагинийг авлигач гэдгийг илтгэх баримтыг харуулах болно” гэсэн юм. Рей Нагиний өмгөөлөгч Роберт Жекинс /Robert C. Jenkins/ прокуророос яллаж буй бүх хэргийг эсэргүүцэх болно гэж мэдэгдсэн байна.
Хэрвээ түүнийг энэхүү авлигын схемтэй холбоотой хэрэгт буруутай гэж тооцвол түүнд хамгийн багадаа 20 жилийн ял ногдуулах болно хэмээн “Tulane” их сургуулийн хуулийн профессор Таниа Тетлов хэлсэн байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ