Хэнтий аймгийн Галшарт хорио цээр тогтоожээ
Сүхбаатар аймагтай хил залгадаг Хэнтий аймгийн Галшар суманд өнгөрсөн амралтын өдөр шүлхий өвчин гарсны улмаас хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр Хэнтий аймгийн Галшар сумын малаас болон зээрнээс авсан шинжилгээний дээжийг нэгтгэн Мал эмнэлэг, үржлийн газарт явуулсан гэж албаныхан мэдээллээ.Хариу нь энэ долоо хоногт гарах юм байна. Мөн одоогоор хэдэн малаас халдвар илэрсэн нь тодорхойгүй байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хэнтий аймгийн бүх суманд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх болон тэмцэх арга хэмжээний талаарх зөвлөмжийг албан бичгээр хүргүүлж, Сүхбаатар аймагтай хил залгаа сумдын Засаг дарга нарыг аймгийн Засаг даргын зөвшөөрөлтэй шилжилт хөдөлгөөн хийхийг анхааруулсан байна. Мөн Хэрлэн гүүрийн авто замын шалган нэвтрүүлэх пост дээр аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, ҮХААГ, Авто тээврийн газраас холбогдох мэргэжилтнүүд 24 цагаар ээлжлэн Сүхбаатар аймгаас орж ирж байгаа автомашинд хяналт шалгалт, ариутгал халдваргүйжүүлэлтийг, зорчиж байгаа иргэдэд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэж эхэлжээ. Түүнчлэн, Давсанбадрахын гуанз, Баянхутаг сумаас зүүн тийш Жаргалан, зүүн урагш 55 хөтөл, Галшарын сумын зүүн хойш 75 км-т 5 уулын энгэр гэдэг газар хөдөлгөөнт постуудыг ажиллуулж эхэлсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ