Авлигачдыг барихад тусалсан иргэнийг 100 мянган руппигээр урамшуулжээ
Энэтхэгт хээл хахууль авч байгаа нэгэн төрийн албан хаагчийг барихад тусалсан иргэнд “Авлигын эсрэг хөдөлгөөний хороо”-ноос урамшуулал болгож 100 мянган руппи өгсөн байна.
Өнгөрсөн жилийн 10 дугаар сард уг иргэн газрын эрх шилжүүлэх зорилгоор Энэтхэг Улсын Сулур мужийн ойролцоох Паппамараттигийн орон нутгийн захиргааны нэгэн ажилтанд хандахад түүнийг хээл хахуульд 6000 руппи төлөхийг шаардсан байна. Тэрээр үүний дараагаар цагдаагийн байгууллагад хандаж, цагдаа нар түүнтэй хамтран орон нутгийн захиргааны ажилтанд хээл хахууль өгөх, урхи бэлтгэн ажилласан бөгөөд орон нутгийн захиргааны ажилтан түүнээс хээл хахууль авч байх үедээ баривчлагдсан юм.
Төрийн албан хаагчийн үнэн төрхийг илчлэхэд түүний оруулсан хувь нэмрийг үнэлж, бусад иргэдэд үлгэр дууриал болгох зорилгоор “Авлигын эсрэг хөдөлгөөний хороо”-ноос түүнд энэхүү урамшууллыг олгосон байна.
Энэтхэгийн авлигын эсрэг 20 гаруй байгууллагыг нэгтгэсэн уг хорооноос энэ мэтээр аль хэдийн 3 хүнд урамшуулал олгоод байгаа ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ