Нийслэлийн гурван иргэн H1N1 вирусын халдвар авчээ
П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэгт өдгөө H1N1 вирусын халдвар авсан нийслэлийн иргэдийг тусгаарлан эмчилж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар томуугийн A хүрээний H1N1 вирусын халдвар авсан иргэд нь 40-50 насны гурван иргэн байгаа гэнэ. Тэднээс авсан шинжилгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораторид дахин шинжлүүлснээр H1N1 вирусын халдвар тээгч болохыг батласан байна.
Сонирхуулахад, томуугийн А хүрээний H1N1 вирус нь энгийн ханиадтай адил шинж тэмдэгээр илэрдэг гэнэ. Тиймээс эрүүл мэндийн байгууллагаас иргэдийг олон нийтийн газраар явахдаа амны хаалт хэрэглэх, дархалаа сайжруулах хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ