Юлия Липницкая: Бид эх орныхоо мөсөн дэвжээнд хаадууд байх учиртай

img

ОХУ-ын Сочи хотод болж буй өвлийн олимпийн талаарх нэгэн содон мэдээлэл бол Олимпийн хамгийн залуу аварга тодорсон явдал. ОХУ-ын уран гулгалтын баг олимпид түрүүлснээр 15 настай Юлия Липницкая хамгийн залуу олимпийн аваргаар тодорч, түүхэн амжилтын эзэн болов. Олимпийн шинэ аваргатай “CNN агентлагийн сэтгүүлч Доминик Лау цөөн хором ярилцжээ.

1

-Танд баяр хүргье. Өвлийн олимпийн түүхэнд хамгийн залуу аварга боллоо?

-Тиймээ. Та бүхэнд баярлалаа. 2006 онд нас барсан, Германы алдарт уран гулгагч Макси Гербер өчигдрийг хүртэл өвлийн олимпийн хамгийн залуу аварга байсан. Тэрээр 1936 оны өвлийн олимпийн наадмаас алтан медаль хүртэж байсан юм. Гербер алтан медаль авахдаа  15 нас, 4 сар, 5 хоногтой байсан гэдгийг сонссон. Хамгийн сайхан нь би Макси Герберээс хоёр сараар дүү.

1

-Та Холливуудын нэрт найруулагч Стивен Спилбергийн бүтээсэн Оскарын шагналт “Шейндлерийн бүртгэл” киноны  “Изхак Перлман” хэмээгддэг аяар хөгжмийнхөө зохиомжоо хийж уран гулгалтын эмэгтэйчүүдийн богино болон чөлөөт үзүүлбэрийн төрөлд урдчилсан байдлаар тэргүүлж буй.  Та сүүлийн мөчид аваргын алтан медалийг авч чадах болов уу?

-Өнгөрсөн 2010 оны Ванкуверийн өвлийн олимпийн аварга Өмнөд Солонгосын уран гулгагч Ким Юу На болон мөнгөн медальт Японы тамирчин Мао Асада, АНУ-ын тамирчин Ашлей Вагнер гэх гайхалтай тамирчид байгаа. Удахгүй эхлэх уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэх бүрэн боломж надад байгаа. Би “Сочи”-гийн алтан медаль авахын тулд 11 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн.

1

-Та ОХУ-ын анхны алтан медалийг авахад гар бие оролцсон. Таны үзүүлбэр дууссаны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин суудлаасаа босон баяр хүргэсэн шүү дээ. Энэ бол нэр төрийн хэрэг гэж бодож байна?

-Эх оронд минь зохиогдож буй “Сочи”-гийн өвлийн олимп айлчлаад гурав хонож байна. Харин би анхныхаа олимпиод оролцоод багийн төрөлд аваргын алтан медаль хүртэж, эх орныхоо медалийн тоог ахиулахад хүч, оюунаа бэлэглэсэнд жаргалтай байна. Медалийн өнгөний төлөө гулгаж байхад ямар их айж байсан гээч. Үгээр хэлэхийн аргагүй.

1

-ОХУ-ын уран гулгалтын багийн дунд олимп, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт нэрт тамирчин Евгений Плющенко багтсан байсан. Танд ямар зөвлөгөө өгсөн вэ?

-Тэр бол миний баатар. Энэ цаг үеийн шилдэг уран гулгагч. Үзүүлбэрээ үзүүлэхээр мөсөн талбай дээр гарахын өмнө Евгений Плющенко ах “Сэтгэлээ дага, хамгийн гол нь зоригтой бай. Бид эх орныхоо мөсөн дэвжээнд хаадууд байх учиртай” гэсэн.

1

-Таны амжилтын хувьд 2012 онд дэлхийн залуучууд болон ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлсэн. 2013 онд олон улсын “Их дуулга”, ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнээс тус тус мөнгө медаль хүртсэнээр өвлийн олимпид орох боломжтой болсон?

-Би өрсөлдөх дуртай. Надад энэ бүхэн гайхалтай санагддаг.

1fs

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ла луна:
www.la-luna.mn та манай онлайн сайтаас өөрт хэрэгтэй хувцас хэрэгсэлээ худалдаж аваарай.
2014-02-20
зочин:
оху мандтугай угаасаа их баярлаж байна.
2014-02-19
chimedee:
баяр хүргэе.үнэхээр чадварлаг юмаа.
2014-02-11
sport:
zarim hunii bichseng.... urlag,uran saihan,sport oilgodoggui teneg yumnuudiin bichsen baidlaas l harahad yamar hun be gedeg ni medegdej baih yum. niitiin hevlel medeelliin heregsel deer ingej bichij baigaa yum chini ger orondoo yamar baidaltai baidag ni todorhoi. bolovsrolgui baij boloh ch buduuleg oyunii hoosroltoi yumnuu.
2014-02-11
tsll:
undesnii baatar sh de hichneen muulaad ch ter od gedegee haruulsan uneheer saihan bna lee
2014-02-11
lydmila:
nylkh amitan bna putin bas l sanaarkhaj baigaa baikhdaa
2014-02-11
ouyngerel saidaa:
gadnii humuuseer baharhah yah ve, manaihan 4 uliraltain davuu talaa ashiglaad huuhduueee bagaas ni uran gulgaltaar hicheelluulj ireeduigee beltgeh heregtei bn shdee, mongoloos busad buh uls ene sportiig hugjuuleed hed heden avargatai bolood baihad manaihan um bodoh tsag boliin bishuu
2014-02-11
с.ганхуяг:
энэ бол гайхамшиг. аугаа хүүхэд .түүнд дахин дахин баяр хүргэе.
2014-02-11
mundag:
uneheer goy bna bayar hurgiy. aguu yumaa ene ohin
2014-02-11
uuuuu:
kim yu na bay bay.
2014-02-11
chuluun:
pozdravlyayu. ti prosto molodec.
2014-02-10
zochin:
mundag bna shuu
2014-02-10
mongol:
orosyn baharhal, aguu yum aa
2014-02-10
naraa:
wow uneheer gaihaltai yrih ym alga
2014-02-10
44444:
geopolitic ih gurnii sur huchee sportoor damjuulj gargaj bga n
2014-02-10
zochin :
sain tamirchin saihan ohin bas uhaantai yum geech
2014-02-10
boris:
ok sain baina
2014-02-10
khsho:
бахархаж ба
2014-02-10
hotiin zaluu:
tasarhai baina lee dee . . . solomgosiin kim evgui ursuldugch duu . . . amjilt aguu orosiin tamirchdad
2014-02-10
gaihaltai umndag:
gaihaltai umndag ohin um aa 4 nasnaasaa beltgesen iim l ih gurnii , zorilgotoi ard tumnii bodlogo bdag um baina daa
2014-02-10
okloo:
oros xurai,xujaa sonotugei,
2014-02-10
dual:
teneg * gi.chii
2014-02-10
solo:
mundag ohin uneheer baharhmaar
2014-02-10