Улсын чухал обьектуудыг хамгаалалтад авав
Украины терроризмтэй тэмцэх байгууллага болон терроризмын эсрэг албууд онц байдал зарлаж, цөмийн цахилгаан станц, нисэх онгоц, төмөр зам, автобусны буудал, байгалийн хий, газрын тос дамжуулах хоолой зэрэг чухал обьектуудыг хамгаалж эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус улсын стратегийн ач холбогдолтой болон хүн олноор цуглардаг газрыг овоо хараандаа авсан нь тус улсад үүссэн иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн улам эрчимжсэнтэй холбоотой аж.
1
Аюулгүйн албаныхан цахим хуудсаараа дамжуулан хийсэн мэдэгдэлдээ “Үймээн самуунтай байгаа энэ цаг үед алан хядах үйл ажиллагаа гарах эрсдэл маш өндөр байна” хэмээжээ. Дээр дурьдсан газруудаас гадна зэр зэвсгийн агуулах зэрэг улсын онцгой обьектуудыг ч анхааралдаа авч цэргээр хамгаалуулж эхэлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ