Ц.Баярсайхан: 100 мянган тонн арматур үйлдвэрлэх үйлдвэртэй болно
Долоо хоногт бүрийн даваа гаригт Засгийн газраас зохион явуулдаг “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан оролцож, 2013 онд хийсэн ажлынхаа тайланг тавьж, ирэх онд хийх бүтээн байгуулалтын ажлаа танилцууллаа.
бй
Барилга хот байгуулалтын яам нь өнгөрсөн 2013 онд “Газрын тухай багц хууль”, “Хот байгуулалтын хууль”, “Авто зогсоолын хууль”, “Хот тосгоныг дахин хөгжүүлэх” зэрэг хуулийн төслийг УИХ, Засгийн газраар хэлэлцүүлж буй. Тухайлбал, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Хаягжуулалтын тухай хуулийг УИХ-аар, “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ыг Засгийн газрын тогтоолоор батлуулсан аж. Энэ онд Барилгын тухай, Газрын тухай, Хотыг дахин хөгжүүлэх тухай, аймгийн төвүүд болон 15000-аас дээш хүн амтай суурин газрыг улсын зэрэглэлтэй хот болгох тухай, Авто зогсоолын тухай, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн тухай гэх мэт чухал хуулиудын төслийг УИХ-аар хэлэлцүүлэх юм байна.
Й
Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянхонгор аймгийн Бууцагаан Дорноговь аймгийн Зам-Үүд сумдад 35 тэрбум төгрөгөөр “Шинэ сум” төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа аж. Бургастайн боомтыг шинэчлэх ерөнхий төлөвлөгөөний ажлыг хийж УИХ-аар батлуулсан. Эдийн засгийн том эргэлт бүхий тус газрыг шинээр засварлаж, янзлах хэрэгтэй хэмээн Барилга хот байгуулалтын яамны сайд Ц.Баярсайхан онцолсон. Өнгөрсөн жил хоёр аймгийн 3 сум, энэ онд нэмээд үлдсэн аймаг тус бүрийн нэг, нийт 19 сум төслийн хүрээнд иж бүрэн шинэчлэгдэх ажээ.
ый
Чингис бондын мөнгөнөөс 14 сая долларын зээлийг барилгын материалын үйлдвэржилтэд өгсөн байна. Тухайлбал, социализмын ид бүтээн байгуулалтын үед нийслэлд томоохон хорооллууд босгосон “Байшин үйлдвэрлэх комбинат-1”-ийг сэргээсэн, барилгын материалын үйлдвэрүүдийг дэмжиж өнгөрсөн онд 260 нэр төрлийн тоног төхөөрөмжийг 2.9 тэрбум төгрөгийн гаалийн, 6.2 тэрбум төгрөгийн НӨАТ-аас чөлөөлсөн зэрэг нь эцсийн дүндээ барилгын үйлдвэрлэлийг улирлын болон импортын хамаарлаас гаргахад чиглэсэн ажлууд болсон ажээ.
ый
Энэ онд 8 хувийн хүүтэй зээлийн журамд зарим чухал өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. 80 м.кв-аас дээш талбайтай орон сууц болон амины орон сууц худалдан авахад зээлд хамрагдах боломж нээх, орон нутагт барилга орон сууц барихыг хөхиүлэн дэмжих зохицуулалтууд оруулна. Мөн өнгөрсөн онд барилгын салбарт эрх зүйн суурь шинэчлэлийг эхлүүлсэн. Барилгын ажилтай холбоотой шат дамжлагыг цөөлж хөнгөн шуурхай болгосноор манай улсын үзүүлэлт 25 байр урагшилсан нь үр дүнг нь илтгэх үзүүлэлт болж байна. Норм стандартаа орчин үеийн шаардлагад нийцүүлэн өөрчилснөөс гадна бодлогын чухал баримт бичгүүд батлагдсан ажээ.
Ы
“Орон сууцны үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд “Буян-Ухаа” хорооллыг ашиглалтад оруулсан бол энэ онд “үйлдвэржилтийн хөтөлбөр”-т шилжихээр болсон байна. Тодорхой хэмжээнд дотоодын цементийн үйлдвэрүүдээ дэмжих бол арматурын хувьд Дарханы төмөрлөгийн үйлдвэр, хөх ган, 10 гаруй жижиг үйлдвэрийг дэмжиж арматурынхаа хэрэгцээг хангах аж. Мөн Орхон аймагт, арматур, хөх гангийн үйлдвэрт хөрөнгө оруулсан. Энэ оны сүүлээр гэхэд манай улс 100 мянган тонн арматур үйлдвэрлэх үйлдвэртэй болж, түүхий эд материалыг гаднаас авах биш аль болох дотоодддоо үйлдвэрлэж, авах бодлогыг баримтлана гэдгийг салбарын сайд онцолж байв.
Й
Иргэдээ орон сууцаар хангах, эрэлт нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд 17 мянган 105 иргэнийг өндөр хүүтэй зээлээс 8 хувьд шилжүүлсэн. Шинээр 14 мянга 685 иргэн найман хувийн зээл авсан бөгөөд нийт 31700 иргэнд 8 хувийн хүүтэй зээлд хамруулсан юм байна. Орон сууцны зээлийн хөтөлбөр урт хугацаанд үргэлжлэх бөгөөд амины орон сууц барих ажлыг бүх талаар дэмжих гэнэ. Мөн инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажил үргэлжлэх юм байна хэмээн Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан уулзалтын үеэр мэдээллээ.
ЫБЙ
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ