Залуустаа англи хэлийг үнэгүй заана
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх 12 төрлийн клубын нэг болох Англи хэл сонирхчдын клуб анхныхаа уулзалтыг зохион байгуулж цаашдын зорилго чиглэлээ ярилцсан байна. Клубын гишүүдээ түвшингээр нь анхан, дунд гүнзгий гэж гурав ангилж, англи хэлний бүхий л чадвар, тэр дундаа ярианы чадвараа хамт олны дунд сайжруулах хүсэл зорилготой залуучуудтай хамтран ажиллах тэдний хэлний мэдлэгийг хурдан хугацаанд сайжруулах аж. Мэргэжлийн сургалтын төвийн багш нар болон гадаад оюутан урьж хичээл заалгах, туршлага судлах бүрэн боломжтойн дээр гадаадад хэрхэн суралцах талаар заавар зөвлөгөөг Америкт сурч байсан монгол оюутанууд тогтмол өгөх юм байна.
ыбй
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ