Улаанбаатар хотын цагдаагийн байгууллагыг байгуулах ажлын хэсэг томилогдлоо

img

 

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар “Ажлын хэсэг байгуулах тухай” А/14,  А/71 дугаар хамтарсан тушаал, захирамж гаргажээ. Уг тушаал, захирамжаар Цагдаагийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасны дагуу хотын цагдаагийн байгууллага байгуулах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийн даргаар Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд, дэд даргаар нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, нарийн бичгийн даргаар Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн Б.Маргад-Эрдэнэ нар ажиллана. Тус ажлын хэсэг  ажлын үр дүнг энэ сарын 20-ны дотор танилцуулахыг Хууль зүйн сайд, нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар үүрэг болгожээ.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bodrol:
amidrald niitsen l zohion baiguulalt hiigeesei.2000 onoos 2010 onii hoorond uridchlan sergiileh ajil neelttei il tod irged olon tvmniig hoboson olon helberiin ajil mash sain yavagdaj bgaad sanaachlaga. setgelgee muutai darga alba haagchdaas shaltgaalan ene ajil untarsan. odoo tegeed dahin zohinoh baiguulah bolj bgaa ni uragshlah zamd ter hemjeegeer saad bolson ni oilgomjtoi,gol ni ajil hiih chin hvseltei sanaachlagatai todorhoibodlogo chigleliig barij ajillaval vr dvnd hvrne.tvvnees bish albanii nereer reklamdagsad odoo ch ajillaj bgaag anhaarah heregtei bh.
2014-02-12
хуульч:
хотын цагдаагийн газрын даргаар ажлаа мэддэг, олон нийтэд нээлттэй байж чаддаг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг жинхэнэ утгаар нь гүйцэтгэх чадвартай мэргэжлийн хүн байвал зүгээр, учир нь шинэчлэгдэж байгаа цагдаагийн ажлын бараг 60-70 хувь нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх , олон нийт рүүгээ чиглэсэн цагдаа олон нийтийн ажил байх болно, энэ чиг үүргээ амжилттай хэрэгжүүлвэл цагдаагийн нэр хүнд ард иргэдийн дунд эрс өсөх нь ойлгомжтой, хотын даргын нэр , хууль зүйн сайдын нэр хүнд дагаад өснө, яавч улс төрийн өнцөгөөс харж хүн томилж болохгүй
2014-02-11
зочин:
цег доорхи алба хэлтэсээ улстөрчидөөр байгуулуулдаг болжоогоо муу .чааваас л гэе.
2014-02-11