Залуус Тагнуулын ерөнхий газрын түүхтэй танилцжээ

img

Өнгөрөгч амралтын өдөр Тагнуулын ерөнхий газар шинэ залуу ажилтнуудынхаа гэр бүлийг урьж, байгууллагаа танилцуулах арга хэмжээг  зохион байгуулжээ. Залуу ажилтнууд гэр бүлийн хамтаар тагнуулын байгууллагын түүхэн замнал, үйл ажиллагааг харуулсан бичил музейг үзэж, удирдах албан тушаалтнуудтай уулзаж, сургамж зөвөлгөөг нь сонсож, хамтдаа нэг өдрийг өнгөрөөсөн байна. Уг арга хэмжээ нь Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хийгдэж буй ажил бөгөөд энэхүү хувьсгалыг ялалтад хүргэх, улс орны тусгаар тогтнолыг бэхжүүлэх үйлсэд тагнуулчдын гүйцэтгэсэн үүрэг, оролцоог олон нийтэд сурталчилан таниулах зорилготой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gerlee:
zaluu tagnuulchdad helehed tagnuuliin yernuhii gazriin ajiltan j batbold shig ulsiin huuli bolon alban tushaal turiin ner gutaasan amitan bitgii l bolooroi gej huseh baina. avilgal heel hahuul, avgai huuhed solison hamag muu muuhaig shingeesen amitan bitgii bolooroi. tanai baiguullaga ene tal deer arga ahemjee avch chaddagui huhuulen demjeed hudla magtaad hunee tanij avch chaddaggui udii zeregt hurgej baigaad gunee haramsaj baina.
2012-03-13
zuv zuitei ajillagaa bolson bn. Tsaashid irgeded bas ene ajillagaagaa togtmol yvuulj baimaar bn
2011-12-06