Мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалт эхэлжээ

img

Ажил олгогчдын эрэлт дээр тулгуурлан Хө­дөлмөрийн яамнаас “Үндэсний мэргэжилтэй ажил­тан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй билээ. Тус хөтөлбөрийн эхний ээлжийн сур­галт Тээврийн дээд сургууль дээр эхэлжээ.

Эх­ний 2 сард “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдаж буй залуус танхимд хичээллэх за­маар онолын мэд­лэг авах бол дараагийн 3 сард нь жинхэнэ ажлын талбар дээр үйлдвэрлэлийн дадлага хийж төгсөх аж.

Мөн  сургалтын  үйл ажил­­­лагаандаа ажил ол­гогч­дыг татан оролцуулах юм байна. Ту­хайлбал ажил ол­гогчийн зүгээс  тухайн бэлт­гэж бай­гаа боловсон хүч­нээс ямар ур чадвар  хүсч буйгаа сургалтын албанд то­дорхой хэлж тэр дагуу бэлт­­гүүлэх боломжтой аж. Түүнч­­­лэн төгсөлтийн шал­гал­­тыг ч хамтран авах бо­ломжтой юм байна.

Дашрамд дурдахад хөтөлбөр эхэлсэн даруйд мэргэ­жилтэй ажилтан боло­хоор хотын 5217, орон нутгийн 5100 иргэн Хөдөл­­­мө­рийн төв бирж болон харьяа дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтсүүдэд хүсэлт гарга­жээ. Харин ажил ол­гогчдын зүгээс нийслэлд 4126, орон нутагт 3800 аж­лын байрны захиалга ирсэн байна. Тйимээс хүсэлт гаргасан иргэ­дийг ярилцлаганд оруулан, 1 дүгээр сарын 29-ний байдлаар хотод 2088, орон нутагт 3600 ажил хайгч­тай гэрээ байгуулжээ.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

fbdfbd:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-02-11