Монгол-Шинэ Зеландын анхдугаар зөвлөлдөх уулзалт болов
Монгол Улс, Шинэ Зеланд Улсын ГХЯ хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын 10-нд Улаанбаатар хотноо болж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, олон талт харилцаа, бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал солилцсон байна.
Хөдөө аж ахуйн салбарт суурилсан эдийн засагтай, хүн ам цөөн улсуудын хувьд энэхүү зөвлөлдөх уулзалт нь ач холбогдолтой болсон хэмээн ГХЯ-наас мэдээлж байна.
Шинэ Зеланд Улс 2013 онд хөдөө аж ахуйн гаралтай 10 гаруй тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг экспортложээ.
Манай улс Шинэ Зеландын төрийн албаны туршлагаас нэвтрүүлж, манай төрийн албан хаагчид сүүлийн арав илүү жилд Шинэ Зеландын Засгийн газрын дэмжлэгээр мэргэжил дээшлүүлэх сургалтад тогтмол хамрагдаж иржээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдохоор Шинэ Зеланд Улс нэрээ дэвшүүлсэн бөгөөд сонгууль 2014 оны 10 дугаар сард болох юм.
Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын захирал Ц.Батбаяр, Шинэ Зеландын талаас тус Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Хойд азийн газрын дарга Грэхэм Мортон нар тус тус ахалжээ.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ