Тэтгэврийн нэмэгдэлд ахмадууд сэтгэл гонсгор байна

img

Шинэчлэлийн Засгийн газар хоёрдугаар сараас тэтгэвэр тэтгэмжийг 15-30 хувиар нэмэгдүүлснээ зарласан. Харин тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд ахмадууд сэтгэл гонсгор байна. Тиймээс ч  Ахмадын холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгч,  УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандан мэдэгдэл  гаргажээ.   Уг мэдэгдэлд “Өндрийн Засгийн газар ард түмнийхээ татварын орлого, Чингис, Самурай бонд, гадаад орнуудын хандив тусламжаар орж ирсэн урьд өмнө дуулдаагүй их мөнгөн дээр туйлж байгаа боловч ард түмний  амьдрал өдрөөс өдөрт доройтож, олонхи нь ядуурлын туйлд хүрээд байна.  Сонгуулийн амлалт ёсоор үнэ тарифийн өсөлттэй уялдуулан иргэдийнхээ цалин, тэтгэврийг нэмэх учиртай. Гэтэл бүх зүйлийн үнэ, үйлчилгээний тариф өдрөөс өдөрт өссөөр 30-40 хувь нэмэгдчихээд байхад цалин, тэтгэвэр огтхон ч нэмэгдсэнгүй. 2013 оны сүүлчээс эхлэн цалин, тэтгэврийг “нууц”-аар нэмэх сураг гарч, олон дахин хойшилсны эцэст 2014 оны 2 дугаар сард тэтгэврийг нэмсэн дүр үзүүллээ.

Тэтгэврийг 15-30 хувь нэмж байгаа хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга сурталчилж байгаа боловч, тэтгэврийн дэвтэрт бичигдсэн тоо өдөр, шөнө шиг зөрүүтэй байна.  Тухайлбал, тэтгэврийн доод хэмжээ буюу 180.3 мянган  төгрөгийн тэтгэвэр 207.3 мянга болж 15.0 хувиар, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ буюу 145.2 мянган төгрөгийн тэтгэвэр 172.2 мянга болж 18.6 хувиар нэмэгдсэн нь хамгийн өндөр нэмэгдэл болж байна. Харин 201-600 мянган төгрөгийн тэтгэвэр дээр 22.0 мянган төгрөг нэмснээр 3.7-11.0 хувийн, 601-800 мянган төгрөгийн тэтгэвэр дээр 20.0 мянган төгрөг нэмсэн нь дунджаар ердөө 2 хувийн нэмэгдэл болж байгаа юм. Харин нийгмийн халамжийн тэтгэвэр 103,6 мянган төгрөг байсныг ердөө 11,4 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 115,0 мянган төгрөг болгосон байна. Ингэж, үл ялих төдий тэтгэвэр нэмсэн хирнээ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тэтгэврийг 15-30 хувиар, түүний дотор халамжийн тэтгэврийг 66.2 хувиар нэмсэн мэтээр телевизээр мэдээлсэн нь бодит байдалд нийцэхгүйгээр барахгүй ахмад буурлуудаа доромжилж байгаа явдал юм. Иймээс эрх баригч Та бүхэнд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг шаардаж дараахь мэдэгдлийг гаргаж байна.

Үүнд:

1/УИХ-аас баталж өгсөн 230 гаруй тэрбум төгрөг, тэр дундаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тэтгэмжид зориулагдах ёстой мөнгөний зарцуулалтыг ажлын хэсэг гаргуулан шалгаж, ард түмэндээ мэдээлэх:

  2/C.Эрдэнэ сайдын мэдээлсэн, 60 гаруй хувиар тэтгэвэрээ нэмүүлсэн аль намын, ямар ажил алба хашиж байсан, албан ёсоор хичнээн төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон хүмүүс байгаа талаарх судалгааг гарган нийтэд мэдээлэх, хэрэв ташаа мэдээлэл хийж, олон нийтийг төөрөгдүүлсэн бол Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд  С.Эрдэнэд улс төрийн хариуцлагх тооцох;

3/ цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс тавьсан шаардлага, өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэх;

4/ Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг жил гаруйн хүүгийн хамт, Самурай бонд болон дундаас нь сох дутчихсан гээд байгаа 60 сая ам.долларын хуваарилалт, зарцуулалтыг хууль хяналтын байгууллагаар шалгуулан дүнг олон нийтэд ил тод мэдээлэх.

Энэхүү мэдэгдлийн хариуг 2014 оны гуравдугаар сарын 10-ны дотор албан ёсоор болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өгөхийг шаардаж байна” гэжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дээрх мэдэгдэлтэй холбогдуулан Ахмадын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж саналыг нь сонссон юм. Ахмадууд МАН-ын бүлгийн гишүүдийг энэ асуудлааг УИХ-д хандаж өгөхийг хүсч байлаа. Хэрвээ тэдний мэдэгдлийн хариуг заасан хугацаанд өгөхгүй бол жагсахаа мөн мэдэгдсэн юм.

5

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зөв шийдвэр:
хамгийн зөв хувилбараар нэмсэн гэж бодож байна. хэрэв хувиар тооцож нэмсэн бол тэтгэврийн нэмэгдэлд зориулж баталсан мөнгөний ихэнх нь өндөр тэтгэвэртэй хүмүүст очих байсан. гэтэл бага тэтгэвэртэй хүмүүст мөнгө илүү хэрэгтэй байгаа шүү дээ. тиймээс эрдэнэ зөв шийдвэр гаргажээ.
2014-02-25
odoo bolnoo:
hugshchuul mini turiin hishig geel bayarla ta nart nemj ur huuhduudees chin hasahvii
2014-02-14
оюун:
халамжийн тэтгэвэрийг доод хэмжээ 207,000 болгох хэрэгтэй жинхэнэ төрийн халамж авах улсууд эд нар шүүдээ 103,000төгрөг нь эмэнд нь ч хүрэхгүй байгаа шүүдээ эрхэм сайдуудаа
2014-02-12
дддддддддддддддддддддд:
өвгөд хөгшид минь бусдын хатгаасаар битгий олон түмнээ уруу нь тат болно бүтнэ гэсэн сэтгэлээр төрөө дэмжиж амьдрах цаг болсон байна шүү, ман нам төр барьж байсан 90 жилд хэлгүй дүлий хараагүй юм шиг амьдарч ирсэнээ санах хэрэгтэй. амин хувьдаа нүүрсний амбаар барих эрхтэй байсан билүү бид
2014-02-12
222222222:

тэнтэгрүүп:
зээлж авсан монгийг тэтгэвэрт огч оронд оруулах ман-ы турхиралт ч мон доо. мангаруудын тавьсан орийг одоо ч толж дуусаагуй байхад. тэгэж их голоод байгаа юм бол авахаа больчихооч. оорсдоо л болж байвал ур хуухэд, ач зээ нар ортэй улдэх хамаагуй юм биз дээ. энийг чинь битгий давар гэдэг юм.
2014-02-12
undur nastan:
bi baga tetgever avdagaa gehdee bolgood l baidag. bairni mungun deer oron suutsni kontor l usni tulburiin mungu hetruulj avaad baidag bas halaaltaa baga ugchihuud butneer ni hulsiig avaad baidag . eniigee l bolimoor baina
2014-02-12
......:
энэ засаг ахмадуудаа ингэж доромжилохоо боль. хэзээ нэг цагт оорсдоо ч ийм болно шдээ.
2014-02-12
hergui:
harin man nam 90 jil tur barihdaa uls ornoo odii zeregtei hogjuulj ta narig erdem, bolovsroltoi bolgoson baih shuu teneguu dee.
2014-02-12
хамтран зүтгэе:
өвгөд хөгшид минь бусдын хатгаасаар битгий олон түмнээ уруу нь тат болно бүтнэ гэсэн сэтгэлээр төрөө дэмжиж амьдрах цаг болсон байна шүү, ман нам төр барьж байсан 90 жилд хэлгүй дүлий хараагүй юм шиг амьдарч ирсэнээ санах хэрэгтэй. амин хувьдаа нүүрсний амбаар барих эрхтэй байсан билүү бид
2014-02-12
мэдрэхтүн:

үзэхтүн:

үлгэрлэхтүн:

бодохтун:

санахтүн:

өвгөд хөгшид:

anchin:
бат-эрдэнэ таны хувааж идэх мөнгө багасчих гээд байна уу?! худал хуурамчаар төр барихын балаг удахгүй аль алинд ирнэ дээ. та нарын хэрэг алга хувьсгал хийх цаг болжээ. хувьсгалын тохироо монголд бүрдэж байгаагийн шинж энэ дээ. дээдэх нь доодохоо дийлэхгүй, доодох нь дээдэхдээ захирагдахгүй болсон байна, кккк эрхэм гишүүд /их хурал засгийн газрын/-ийн улаан хоолойнууд ч мөрөн дээрхи бөндгөртөө захирагдахаа болжээ.
2014-02-12
saruul:
erdene toond muu l baigaa biz de, uur ch yamar baih ve de zailuul
2014-02-12
baagii:
erdene gj neg namiin ner hutaasan * bn aa
2014-02-12
зочин:
хэдэн хөгшчүүлдээ тэтгэврийг нь олигтойхон нэмээд өгчих хэрэгтэй. харин залуучууд нь өөрсдөө хөдөлмөрлөх хэрэгтэй байна даа. энэ удаагийн тэтгэврийн нэмэгдэл арай л дэнднээ.
2014-02-11
hotiin zaluu:
ene ih balaiesan tetgevree bolimoor um daa . . . odoo avch baigaa tetgever ni bolood l baigaa shd . . . shunaltai uls shuu ene hugshchuul . . .
2014-02-11
батэрдэнэ :