Н.Алтанхуяг: Тендерээр авсан замын ажлаа дамлавал хариуцлага тооцно

img

Сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гаригт Засгийн газраас "Шинэчилж шийдье-222" уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн уулзалтад зам барилгын компанийн удирдлагууд болох 100 гаруй хүн оролцлоо.

S

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Өнөөдрийн уулзалтаар 2013 оны ажлын үр дүн, 2014 оны төлөвлөгөө, энд хүрэлцэн ирсэн зам барилгын компаниудын санал хүсэлтийг сонсоно. Өнгөрсөн онд замын салбарт бүтээн байгуулалт сайн хийгдсэн. Гэхдээ сайныг ярихаас илүүтэй хийж, хэрэгжүүлж амжаагүй, дуусгаагүй орхисон замуудын талаар илүү ярилцана. Нэг асуудлыг эртхэн хэлчихье. Чадахгүй юм бол битгий их зам аваарай. Чадлаа мэдэхгүй битгий урт зам аваад бай. Гаднаас нь харахад нэг компани ажлаа хийж чадахгүй байгаа юм шиг харагдаж байгаа ч цаана улс орны, ард иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа юм шүү” хэмээн онцоллоо.

бы

Өнгөрсөн жил 6 аймгийн төвийг нийслэл хоттой холбох зорилт тавьснаас Хөвсгөл, Дорнод, Өмнөговийн замын ажил дуусаагүй. Зарим компани гэрээт ажлаа хугацаанд нь хийж чадаагүйтэй холбоотой. Шинэчлэлийн Засгийн газар 2016 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбохын төлөө шахуу хөтөлбөрөөр зүтгэж ажиллана. Засгийн газраас шалтгаалах бүхнийг хариуцлагатай хийнэ. Харин зам барилгын компаниуд гэрээт хугацаандаа ажлаа чанартай гүйцэтгэх учиртай.

S

Солонгосын “Beak Seok”, “Насны зам”, “Ялгуулсан” зэрэг компани гэрээт ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгээгүй, техник болон ажиллах хүчин чадлаа муу тооцоолж урт зам авсан, гэрээний хугацаа тулгаж дараагийн компанид ажлаа шилжүүлсэн учраас дээрх гурван аймгийн зам ашиглалтад ороогүй байна.

S

“Урт зам авдаг, тендерээр авсан ажлаа цааш нь дамлаж зардаг тохиолдол гардаг. Тиймээс ийм компаниудтай хариуцлага тооцно. Бид чадаж байгааг нь дэмжинэ, чадахгүйтэй нь эвлэрээд явдгаа болино  Ажлын гэрээг нь цуцалж, зам барих зөвшөөрлийг нь хүчингүйд тооцуулж, чаддаг нэгэнд нь өгөөд явна” гэж Ерөнхий сайд анхааруулаад ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэж байгаа компаниудыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

s

2014 онд Хөвсгөл, Дорнод, Өмнөговийн замын ажлаа гүйцээж, Сүхбаатар, Говь-Алтай, Завхан аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбоно. Нийт 2200 км автозамын ажил хийнэ гэж Зам, тээврийн сайд А.Гансүх хэллээ. Үүнээс Говь-Алтай, Завханы чиглэлд 360 гаруй км замын ажилд тендер зарлаж, гуравдугаар сард багтаан  гүйцэтгэгчийг тодруулах ажээ.

sa

Ганц, хоёрхон компани ажиллаж хүчрэхгүй байсан Дорнод, Өмнөговь, Хөвсгөлийн замд хүч нэмж өнгөрсөн намар шинээр компаниуд оруулсан бөгөөд 10 гаруй компани ажиллаж байгаа юм байна. Замын ажлаа яг хэдийд дуусгаж, хүлээлгэж өгөх хугацааг Ерөнхий сайд хэлэлцүүлгийн үеэр тодрууллаа. Он дамжсан энэ ажлын гүйцэтгэл 30-80 хувьтай байгаа бөгөөд Хөвсгөл, Дорнод, Өмнөговийн замыг 8 дугаар сараас өмнө ашиглалтад оруулж, нийслэл хоттой холбохоо компанийн удирдлагууд амлалаа. Завхан, Говь-Алтай, Сүхбаатар аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажил гэрээнийхээ дагуу 10 дугаар сард дуусна гэж компанийн удирдлагууд хэллээ.

da

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

баяр:
монголчуудаа эзэн богд чингис хааныхаа нэртэй архийг худалдаж авахгүй байхыг уриалж байна....өмхий ходоодондоо эзэн хааныхаа нэртэй архийг хийхгүй байхыг уриалж байна....
2014-02-14
баяр:
алтанхуяг сайдаа та 20 жил ярьсан хийгээгүй нефть боловсруулах үйлдвэрийг 2016 онд ашиглалтанд оруулж чадвал таны нэрийг түүхэнд алтан үсгээр бичиж,амьд сэрүүн байхад тань алтан хөшөө босгож өгөе....
2014-02-14
md-12:
маш зөв.маш зөв.
2014-02-12
sanal:
замаа маш сайн тавихгүй бол дараа нь гарах зарлага засвар аймаар шүү...холбож байна гэж хулхидаж болохгүй. холбох ч уг нь амархан.эх оронсог хандаж зам тавиарай
2014-02-12
зочин:
хариуцлагын суудлыг одоо цаг дээр болговол зүгээр. дандаа ирээдүй цаг дээр байхым
2014-02-12
qwerty:
hariutslaga tootsno gej heleh ni yah ve, umnu ni hariutslaga aldsan nuhudtei yaj hariutslaga tootsoj baigaa bilee? teriigee todorhoi bich. neg har dansand orson kompani neree uurchilj, shineer kompani baiguulaad l, dahiad ajil avaad yavdag baidliig yah ve?
2014-02-12
anhaaruulga:
bolj baina.ingej helj baigaa ni taalagdaj baina shvv e.saidaa..hatuu baih ni zuw.
2014-02-11