Гурван аймгийн найман суманд шүлхий өвчин гарчээ

img

Малын гоц халдварт шүлхий өвчний голомт хүрээгээ тэлж Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн найман сумыг хамарч байна. Өчигдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон, Түвшинширээ сумдад 434, Хэнтий аймгийн Галшар суманд 21, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдад тус бүр таван мал нийтдээ 476 мал шүлхийгээр өвчилснөөс 405 малыг зориудаар устгаад байна.

Шүлхийн голомтот бүс нутагт байрлаж байгаа 216814 малыг вакцинжуулсан  байна. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутагт 34 цэгт 121 хүн 34 автомашинтай байнгын хяналтын бүлэг ажиллуулж, 25 цэгт 24 автомашин 63 хүний бүрэлдэхүүнтэй хөдөлгөөнт эргүүл хийж, долоон цэгт 13 автомашин 103 хүний бүрэлдэхүүнтэй устгалын баг ажиллаж байгаа юм.

Шүлхийн халдвартай дээрх сумдаас гадна хил залгаа сумууд, Нийслэлийн Багахангай, Багануур, Баянзүрх дүүрэгт байнгын хяналтын цэг ажиллаж байна.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

туяа:
арай дэндэж байна цагийн дотор хурандаа цол авсан дулам дорж бүхэл бүтэн агентлагыг яаж удирдаж чадах юм бэ очиж улаан баатар хувын сургууль төгссөн нөхрөөр удирдуулах гэж өөр хүн байдаггүй юм байх даа? зөвлөх гэж тэрбишийн ахыг авчихсан хувааж идэх гэж байгаа биз сайдтайгаа огцрох хэрэгтэй,ямарч мэрэгжлийн бус хүнээр удирдуулах гэж, үнэхээр гамшиг байна?мэргэжлийн хүн тавих хэрэгтэй хувын ашиг сонирхолтой хүнийг солих хэрэгтэй???????????????????
2014-02-13
үнэнхүү:
энэ үнэн бичсэн байна онцгой байдлын удирдлагуудыг солих цаг нь нэгэнт болсон гэж харагдаж байна цүнхий нь барьж явсан нөхрөөр утсан хүүхэлдэй хийгээд ахыгаа зөвлөх нэрээр тавьчихаад төсвийн мөнгө идэж байгаа тэрбишдавгатангууд үнэхээр чоно санаатай нөхдүүд гэдэг нь илэрхий байна, энэ залуу хөөрхий дараа нь ялыг нь үүрэх нь тодорхой байна даа, ерөнхийлөгчөө та шударга хүн үүнийг мэдэж байгаа шүү дээ,та цэргийн алба хаасан хүн, армийн офицерууд халуунд нь халж, хүйтэнд нь хөрж цагаан зээр шиг нутаггүй тушаалаар явж хэцүүг давж хурандаа цолоор шагнуулдагыг мэдэж байгаа юу эс мэдэж байна уу , нэгэн ухаантан хэлсэн гэнэлээ мулгуу даргаар удирдуулах шиг доромжлол байхгүй гэж онцгойхон маш эмгэнэлтэй бас хөөрхийлөлтэй,цагийн дотор хурандаа цол зүүхээсээ энэ онцгойн дарга дуламдорж гэдэг нөхөр ичдэггүй юмуу, аль гараараа ёсолдог юм бол доо хөөрхий, төрийн удирдлагууд үүнийг анхаараачээ, мэргэжлийн шийдвэр гаргаж чаддаг чадварлаг хүн тавих хэрэгтэй, энэ агентлаг бадамжунайн самардаг хааяам, магнайгийн мандуулж байгаа шөгазар биш шүү дээ дарга нараа,,ард иргэдийн аюулгүй байдлыг байнга хангаж байх ёстой юм билээ,
2014-02-12
батаа:
обег-ын дарга, удирдлагуудыг гадаад, дотоодоор аялан золголт хийж явах хойгуур шүлхий өвчний аюул монголыг нөмрөв 2014 оны 1 дүгээр сарын 27 –ны өдөр сүхбаатар аймгийн наран, онгон, дарьганга суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан талаар онцгой байдлын ерөнхий газар мэдээлэв. гэтэл уг өвчин нь нилээд эрт илэрсэн байна. онцгой байдлын ерөнхий газрын удирдлага уг өвчин гарсан талаарх мэдээллийг олон нийтээс нууж, ийтэд зарлалгүй, хорио цээрийн дэглэм тогтоолгүй цаг ихээхэн алдсан байна. олон улсад зартай “а” зэрэглэлийн өвчинтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үүрэг хүлээсэн онцгой байдлын ерөнхий газрын дарга дуламдорж нь уг өвчинтэй тэмцэх, хорио цээрийн дэглэмийг сахиулахын оронд бнсу-д 7 хоног зугаалж, намынхаа даргыг эргэж, золголт хийж явах хойгуур нь 1 аймгийн 3 сумыг хамарсан шүлхий өвчин нь сүхбаатар аймгийн наран, онгон, дарьганга, баяндэлгэр, түвшинширээ, хэнтий аймгийн галшар, дорноговь аймгийн дэлгэрэх, алтанширээ, өргөн зэрэг 3 аймгийн 10 орчим сумыг хамарч өвчний хүрээ 7 хоногийн дотор 3 дахин өсөв. түүнчлэн улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга энх-амар нь шүлхий өвчин ч яамай золголт чухал гэж үзсэн юм байлгүй. даргатайгаа барилцалдан албаны автомашин хөлөглөн 2014 оны 2 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд өвөрхангай аймагт айл хэсэн золголт хийх ажлаа үргэлжлүүлсэн байна. гамшигтай тэмцэх ажилд, тэр тусмаа хүн, малын “а” зэрэглэлийн гоц халдварт өвчний үед цаг алдаж болдоггүй. цаг л алдах юм бол тухайн өвчний аюулын харанга маш хурдан тархдаг. үүнээс болоод тухайн өвчнийг дарах, хор уршгийг арилгах зардал хэдэн арван тэрбумаар өсдөг. хэрвээ обег-ын удирдлага мэргэжлийн, ажлын дадлага туршлагатай хүн байсан бол энэхүү шүлхий өвчнийг зөвхөн анх илэрсэн тэр нэг, хоёр хот айлын хүрээнд нь нам дарж болдгийг өмнөх түүх гэрчилдэг. нэгэнт онцгойгийн удирдлагын мэдлэг, дадлага, ажлын идэвх санаачилга дутаад дэлхийд зартай “а” зэрэглэлийн өвчнийг нэг аймгийн нэг сумын нэг, хоёр хот айлын хүрээнд нам дарж чадалгүй, 3 аймгийн тэр дундаа олон улсын төмөр зам дамжин өнгөрдөг бүс нутгийг хамруулан дэлгэрүүлсэн болохоор энэ өвчний асуудал нь обег-ын эрх хэмжээнээс нэгэнт хальснаар уг өвчинтэй тэмцэх ажлыг засгийн газар гардан зохион байгуулах нь тодорхой болов. хамгийн хачирхалтай нь шадар сайд д.тэрбишдагва “таныг туслахаа онцгой байдлын ерөнхий газрын даргаар томилсон гэдэг яриа оны өмнөөс эхлэн яригдсан. энэ тал дээр та байр сууриа илэрхийлээч” гэсэн сэтгүүлчийн асуултад “т.дуламдорж өмнө нь миний зөвлөхөөр ажиллаж байсан, уих-ын сонгуульд манай намаас нэр дэвшсэн, хуульч мэргэжилтэй, төрийн анхан шатны байгууллагаас уих-ын тамгын газар хүртэл ажиллаж байсан ажлын туршлагатай залуу хүн. би т.дуламдоржийг онцгой нөхцөлд маш сайн ажиллаж байгаа гэж хэлэх байна. т.дуламдорж дарга миний төрсөн ах д.пүрэвдаавуугийн ажлын туршлага, шударга үнэнч зан чанарыг нь үнэлж, тодорхой хугацаанд өөрийн зөвлөхөөрөө ажиллуулж байгаа, миний хамаатнаас сайд, дарга, төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүн байвал би огцорход бэлэн” гэж хээв хариулж, үндсэн хууль зөрчин байж, ахин дахин хурандаа олгож байсан нь саяхан. гэтэл бодит байдалд “онцгой нөхцөлд маш сайн ажилладаг” обег-ын дарга дуламдорж, “ажлын туршлага, шударга үнэнч зан чанартай” дуламдоржийн зөвлөх д.тэрбишдагвын ах д.пүрэвдаавуу нар сүхбаатар аймгийн нутагт дэвсгэрт 2014 оны оны 01 дүгээрд илэрсэн “а” зэрэглэлийн мал, амьтны гоц халдварт өвчнийг эс тоож, нийтэд мэдээлэхгүй удааж, байнгын бэлэн байдлыг хангасан байх ёстой обег-ын дуламдорж юу ч хийгээгүй байна. тэр ч бүхэл 6 сарын хугацаанд малаа тарих, 6 сарын хугацаанд бэлэн байх ёстой вакцин байхгүй, хугацаа нь өнгөрсөн вакцин хийж, малчин түмнийг хуурснаас болж, нэг аймагт гарсан шүлхий өвчин 3 аймгийг дамнах улмаар тархах аюултай болоод байна. дэлдгэр нь битүүрсэн обег-ын дарга дуламдорж 2014 оны 2 дугаар сарын 7-нд хуралдаж, улсын онцгой комиссын дарга тэрбишдагвын өгсөн “шүлхий өвчний тархалтыг хурдан хугацаанд зогсоох, өвчнийг хязгаарлах, халдваргүйжүүлэлтийн ажилд хяналт тавих зэрэг үүрэг чиглэл”-ийг эс тоож, эрхэлж, солонгос улс явж, намын даргатайгаа золгож 7 хоногоор зугаалж яваад өнөөдөр ирлээ. эсвэл шадар сайд тэрбишдагвын “онцгой нөхцөлд маш сайн ажилладаг” обег-ын дарга дуламдорж солонгос улсаас шүлхийн вакцин авчирсан болов уу?
2014-02-12
ryrwety:
sar shiniin bayar geed dampuuraad ajilaa xayaad ail xeseed baisbii chin xor garch baigaa n enee
2014-02-12