Ой тогтоолтын УАШТ болно

img

Ой тогтоолтын УАШТ-ийг Монголын оюун ухааны академиас санаачлан дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн тэмцээнд дунд насныхан болон насанд хүрэгчид хоёр үе шаттайгаар өрсөлдөх аж.

Тэмцээний эхний  шалгаруулалт ирэх гуравдугаар сарын 1-ний бямба гарагт болж шалгарсан 50 тамирчин гуравдугаар сарын 22-нд эцсийн шатны тэмцээнд өрсөлдөх эрхтэй болох юм байна. Тэмцээнийг Дэлхийн ой тогтоолтын спортын холбооны төлөөлөгч, Олон улсын хоёдугаар түвшний шүүгч Х.Хатанбаатар шүүх ба тамирчдын гаргасан амжилт дэлхийн чансаанд бичигдэнэ.

Тамирчид тэмцээний 10 төрөлд тус бүрд нь оролцох ёстой ба насны ангилалд төрөл бүр дээр эхний гурван байр шалгаруулж нийлбэр дүнгээр тэргүүлсэн тамирчид цом гардах болно. Тэмцээний бүртгэл энэ сарын 10-21-ний өдрүүдэд Монголын оюун ухааны академийн байранд явагдах юм байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bi mongol:
huuhdee surgaltand suulgii dugaaraa uldeegeech
2014-02-26
oroltsoe:
utsaa uldeene uu
2014-02-12