Хүн амын өрхийн бүртгэлийг шинэчилж байна

img

Үндэсний статистикийн хороо/ҮСХ/-оос төрийн мэдээллийн нэгдсэн сан, сүлжээ байгуулах ажлын хүрээнд хүн ам, өрхийн бүртгэлээр засаг захиргааны анхан шатны нэгж бүрт байгуулсан мэдээллийн сангийн бүрдэлтэд мониторинг хийж буй аж. Энэ ажлын хүрээнд хүн ам, өрхийн анхан шатны бүртгэлийг сайжруулах үүднээс ҮСХ-оос баталсан маягт, үзүүлэлт бүрээр, нөхөх заавар, аргачлалын дагуу тухайн нутаг дэвсгэрийн нэгжид суурин болон түр оршин суугаа хүн ам, өрхийг бүртгэж байгаа эсэхийг нягталж, бүртгэл хөтлөлтийг сайжруулах ажлыг энэ сард багтаан зохион байгуулах юм байна.

Хороод нутаг дэвсгэртээ оршин суугаа хүн ам, өрхийг нэг бүрчлэн бүх үзүүлэлтээр бүртгэж, мэдээллийн сан байгуулах бөгөөд бүртгэлтэй боловч мэдээллийн санд шивж оруулаагүй хүн ам, өрхийг нөхөж оруулах, мэдээллийн санд бүртгэлтэй хүн амыг иргэний бүртгэлийн сантай тулгаж шалгах  ажлууд хийгдэх нь ээ. Ингэснээр төрийн бүх байгууллагуудад шаардлагатай мэдээллийн сан үүсч иргэн өөрийн тухай болон өрхийн талаарх тодорхойлолтоо олон шат дамжлага, цаг хугацаа зарцуулж авах шаардлагагүй болох аж. Жишээ нь, Орон сууцны зээл авахад шаардагдах хүний тухай мэдээллийг энэ сангаас шууд авах боломжтой юм байна.

Иймд нийслэл УБ хотод амьдарч буй хүмүүс хорооныхоо хүн ам, өрхийн бүртгэлд заавал бүртгүүлэх хэрэгтэй бөгөөд холбогдох хуулийн дагуу хувь хүн, өрхийн мэдээллийн нууцлалыг чанд хадгалах аж.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hghujhj:
sonin yum irgenii burtgeliin hajuugaar ed nar burtgeed bh yum, iluu ajil zardal bish uu?
2014-02-13
hutsad bai :
hen negen horoonii avgai nart mungu uguud minii medeelliig avchuul yana niit medeellin san gadaad humuusiin gart orchuul yana bitgii burtguuleerei
2014-02-12
irgen:
oorsdoo horoon deer ochij burtguuleh ymuu??? horoonood ailuudaar ybj burtgeh ymuu???
2014-02-12